XXI ЗУУНЫГ ЭЗЭГНЭХ ТАВИЛАНТАЙ ХОЙЧ ҮЕИЙНХЭНДЭЭ ӨРГӨН БАРИХ САНАМЖ БИЧИГ

XXI ЗУУНЫГ ЭЗЭГНЭХ ТАВИЛАНТАЙ ХОЙЧ ҮЕИЙНХЭНДЭЭ ӨРГӨН БАРИХ САНАМЖ БИЧИГ

Хоёр дахь мянганы цаг тоолол алслаж гурав дахь мянган эхэлж байгаа энэ цаг үед амьдрал үйлсийнхээ замыг хорьдугаар зуунд туулсан ахмад үеийнхэн бид шинэ зууныг эзэгнэх хувь тавилант хойч үеийнхэндээ:

Ахмад үеийн биднийг зууны эхээр төрж мэндлэх цаг дор угтан тоссон эх орон минь 542 мянга гаруйхан буюу одоогийн нийслэл хотын хүн амаас ч цөөн бүлтэй, тэдний талаас илүү хувь нь нийгмийн архаг өвчтэй, зуун хүн тутмын ганц хоёр нь бичиг гадарлах төдий, эрчүүдийн олонхи нь лам хувраг, цөөнх нь нүүдлийн мөр хөөсөн малчин, тарвагачин, гөрөөчин, тахар, зарлага, улаач, сүрэгчин хүмүүс голдсон, найм хүрэхгүй сая малынх нь үлэмж хэсэг нь боом, хамуу, шүлхий мэтийн өвчтэй тийм нэгэн буурайхан айл байлаа.

Мөхөж яваа үндэстний дансанд ороод ХХ зууны дунд буюу тавиад жилийн дотор үгүй болох байхаа гэж өрнөдийнхөн нэгэнт онош тавиад ном хэвлэлд биччихсэн тийм л орны иргэд болон бид төржээ. Гэвч сэтгэлээр унаж зүтгэлээр мохсонгүй. Учир нь өвөг дээдсийн хүчирхэг явсан үлгэр дууриал, эх орноо гэх халуун сэтгэл, мэргэжил чадвар олохын төлөө цуцалтгүй хийсэн урт аяны маань үр дүнд зорьсондоо хүрч, хүссэнээ сурсан тэр эрдмээрээ цахилгаан гэрэл асааж харанхуйг гийгүүлэн, төмөр утас татаж харилцаа холбоо барьж, уурын тэрэг жолоодон хол замыг хардаг болсон юм.

Уурын тэрэг, нисэх онгоц, галт тэрэг, цахилгаан гэрэл, аж үйлдвэр, алсын холбоо, пуужинт зэвсэг гэдэг ололт биднээс өмнө Эх оронд маань байгаагүй билээ. Урьд байгаагүй олон шинэ юмсыг буй болгоход гар бие оролцсондоо ахмад үеийнхэн бид тун баяртай явдаг бөгөөд түүнээс хэдэн арав дахин давуу гайхамшгийг бүтээх хойч үеэрээ бахархдаг билээ. 
Бид баян хүчирхэг оронд биш харин баян хүчирхэг явсан орны иргэд болж төрсөндөө, нэгэн цагт дэлхийн дэвжээнд гялалзан мандсан өвөг дээдсийнхээ гал голомтыг сахин үргэлжлүүлэх түүхэн их хувь тавилан аз заяасандаа эр зориг, эрдэм чадал орж, зууныг товчилсон их хурдтайгаар хөгжин дэвшихийг зорьсон.

Түүндээ ч хүрч хүн амаа хоёр сая гаруй болтол нь хэд дахин өнөржүүлэн эрүүл энх, саруул сайхан болгож, нийтээрээ бичиг үсэгтэй, Нэгдсэн Үндэсний Байгууллагын гишүүн, сансарт ч иргэнээ нисгэсэн, өрнө дорнын соёлыг ч хослуулан эзэмшсэн орны эзэд боллоо. 
Урган гарах зуунд Монгол эх орон, Монгол түмэн минь тэгш журамт баян хүчирхэг улсын байр сууринд өргөмжлөгдөнө гэдэгт гүн итгэж тэрхүү гайхамшгийг бүтээх хувьтай, ариун үүрэгтэй, хувь заяаны зураг төөрөгтэй хойч үеийнхэндээ хандаж чин сэтгэлийн үг-санамж бичиг юүгээ өргөн барьж байна.
Нэртэй улсын зүстэй үндэстний угсаа залгах хойч үеийн идэр залуу дүү нар минь болгоон соёрхму!
НЭГ. Ачит эхээс төрөхөд ээж минь өлгийдөнө, энэ бие өсөхөд Эх орон минь өлгий болно. Төрөлх хоёр өлгийнхөө ачийг санаж эртнээс янагш экологич ард түмнийхээ уламжлалт сахил ёсыг дээдлэн, хүн байгалийн зохилдолгоот соёл иргэншлийг төлөвшүүлэхийн тулд байгаль-хүн гэсэн шинэ тогтолцооны уран барилгачдын итгэмжлэлийг та нар гардах буюу!
ХОЁР. Эх орны хамгийн эрхэм дээд үнэт баялаг нь болж, эрдэнэт хүний биеийг олсон бүхэн хүмүүнлэг байж, хүн ёсны мэргэн бодлого барьж хүнээ л гэж дээдлэж чадвал хандах зүг аяндаа тодроод ирнэ. Хүнгүй бол эх орон юуных, эх оронгүй бол хүн юусан билээ. 
ГУРАВ. Эрүүл биед саруул ухаан гэдэг үзэлтэй монголчууд эрүүл л байвал юуг ч бүтээж, юунд ч хүрч болно хэмээдэг тул бага залуугаасаа эрүүл чийрэг өсч бойжиж, өөрөө өөрийнхөө эрүүл мэндийн манаанд насан туршид нүд цавчитлгүй зогсдог байх эрүүл энхийн үндэсний хяналтын чухлыг өгүүлэх юун. Эрүүл мэндийг бусдаас зээлдэггүй юм гэдэг. 
ДӨРӨВ. Эртнээс янагш монголчууд “эрдэмгүй хүн балай” гэж үзэж насны бага, цусны шингэн дээрээ эрдэм сурч авахыг чармайдаг байсан тэр уламжлалыг улам бадрааж төрөл бүрийн эрдэмд нэвтэрч юм юм хийж чаддаг болохыг амьдралынхаа утга учир болгому. Мөнгө зээлэхээс эрдэм зээлдэх нь дээр!
ТАВ. Эрх чөлөө гэдэг зөвхөн хувь хүнд хамаатай богино жолоотой зүйл биш, харин ард түмний үеэс үе дамжин ирсэн амин хэрэгцээ мөн тул өөрөө ч эрх чөлөөтэй, эх орон, ард түмнээ ч эрх чөлөөтэй, туурга тусгаар тулга дархан байлгаж, нэгэнт олсон эрх чөлөөгөө ёс төртэй эдэлж чаддаг байваас энэ яваа насны тань хэрэг зориг бүтмой.

ЗУРГАА. Эд хөрөнгөгүй хүнийг монголчууд гуйлгачин гэдэггүй. Харин эд хөрөнгө бүтээх ажил хөдөлмөр хийж чаддаггүй, хийж сурахыг шамддаггүй залхуу хүнийг л гуйрамч гэж жигшдэг байсныг санаж бүх баялгийн түлхүүр, сайн сайхны эх сурвалж нь хөдөлмөр гэдгийг сайн ухаарч үргэлж мөрдөж явах нь залуу хүн болгоны нийтлэг ижил шинж болтугай.

ДОЛОО. Мөнх хөх тэнгэрийг эцгээ, хөрст бор дэлхийг эхээ гэдэг монгол хүний итгэл бишрэлийн суурь болсон газар бол хоёр хөлөөс тулж, хорвоод хүн шиг явахын цорын ганц баталгаа тул анхдагч шүтээн тань газар болтугай! Хайрлаж яв! Ойчвоос газраа тулж босдог билээ. Босохооргүй ойчвоос газартаа тэврүүлэн шингэдэг буюу. 

НАЙМ. Эргэлдэж байдаг орчлон бөөрөнхий учир цагийн салхи болчимгүй хүний хорвоо үе үе хувьсамтгайг бодож өөр хоорондоо, өрх гэр дотроо, өнөр олон дундаа эв эеийг хичээвээс ороо бусгаа цагийн ямар ч гамшгийг давж чадахын тул “эвт шаазгай буга барьдгийн” үлгэрийг үрээс үрдээ уламжлаарай даа. 

ЕС. Дэлхийн олон улс орон хурц зэвсэг, хурдан буу, хорт бодис, тэсрэх бөмбөгнийхөө ихээр биш, харилцан ойлголцож, хүчирхийлэл дарангуйллыг ардчилсан шударга ёсоор солих үйлсэд НҮБ-ын ивээл доор идэвхийлэн ажиллаж нийтийн үйлсэд оруулсан хувь нэмрээ зузаатгаж, үндэсний аюулгүй байдлыг баталгаажуулах гол зэвсэг нь оюуны чадавхи, ухаан санаа, зөвшилцөл, эв нэгдэл, найдвартай түншлэлийн бодлого гэдгийг чанд барьж явагтун.

АРАВ. Өмнө дурдсан есөн зүйлийг тухайлбал эрүүл энх, эрх чөлөө, эдийн засаг, эрдэм боловсрол, эв нэгдэл, эх орон, газар шороо, аюулгүй байдлаа тус бүрийг нь дархлаажуулалттай болгох бодлого барьваас дархлалын олдмол хомсдол байтугай төрөлхийн хомсдол ч үл тохиолдох буюу. 

АРВАН НЭГ. Монгол хүний үнэнч шударга нь мянган жилийн тэртэйгээс түмэнд илэрхий болсон бөгөөд эзнээсээ урваж шарвагчдыг өчиггүй шийтгэдэг төрийн уламжлалыг санаж шударга ёс, үнэнч чанарыг эрхэмлэн хуулийг дээдэлтүгэй. 

АРВАН ХОЁР. Монголын буян хишиг нь таван хошуу малдаа байсаар ирснийг үл огоорон амны хишиг тогтохын үндэс мал сүргээ, түүнийг өсгөн тойлогч малчин олноо төрийнхөө ивээлд байлгаж малчин удмаа таслахгүйг хичээн нүүдлийн болон суурин соёл иргэншлийг зохистой зөв хослуулан хөгжүүлтүгэй. 

АРВАН ГУРАВ. Цаг бол үнэмлэхүй дээд засаглал, цагийг хожих нь баялгийг арвижуулах дээд арга, цаглашгүй үнэт зүйлсийг бүтээх боломж гэдгийг бидний ахмад үе бас ч дутуу ухаарч явсныг гүйцээж, цагийн жамыг туйлын ухаалаг эзэгнэх буйзаа. 

АРВАН ДӨРӨВ. Бусдын эрхшээлд амархан орох үл үзэгдэх цалам бол өр 
зээл бөгөөд “өргүй бол баян” гэдэг өвөг дээдсийн аман хуулийг умартахгүй явж гадаад дотоод өр зээлийн дөнгөнөөс үүрд чөлөөтэй шинэ үе төлөвшүүлэхийн төлөө ухаан санаа, самбаа зориг, мэдлэг боловсролоороо бусдын царай харахааргүй болцгоохыг хичээгээрэй!

АРВАН ТАВ. Ном эрдэм “А” үсгээр эхэлдэг боловч “А” үсгээр эхэлсэн нэртэй гурван аюул буйг өглөө бүр бие биендээ сануулж байгтун! Тэр гурван чимээгүй гэтэн хорлогч бол “архи”, “авлига”, “аборт” (үр хөндөлт) юм. Буун дуу гаргахгүйгээр үндэстнийг хөнөөх эдгээр заналт аюулаас хойч үе жигшдэг байхыг бид хүсч байнам.

Сайн нөхдийн тусламжтайгаар эрийн зориг, идрийн жавхаагаар харийн түрэмгийлэгчдээс хамгаалж, энхийн манаанд өчнөөн жил зүүрмэглэхгүй зогсож туурга тусгаар, тулга дархан авч үлдсэн эх орон юм шүү! Бидний үе гэнэ алдаж тэдгээрийг бүрэн сэрэмжилж чадаагүй бол гэмээ наманчилж байна. Бидний үеийнхний ухвар мөчдийн бусад гэмийг ч үл давтахын сургамж болготугай!

Монгол түмний хойчийг залгах шинэ зууны бум буман хөвгүүд, охид минь ээ!

Бидний энэ бодол, санамж цагийн эрхээр хуучирна гэдгийг мэдэж байвч XX зууны өвөг дээдсийнхээ бодол санаа ямархуу юманд зовж байсныг Та бүхэн эргэн дурсаж эргэцүүлэн бодох буйзаа гэсэн сэтгэлээр үүнийг толилуулбай.

Уужим аугаа сэтгэлд тань дундуур санагдваас улам цааш нь учиг сунган биднийхээ эгэл богино санааг баяжуулаарай!
Бидэнд гагцхүү Та нараас өөр өв залгамжлагч байхгүйн учир ингэж итгэмжлэн захивай!

ХХ зууны Монголын ахмад зүтгэлтнүүд:

Базарын Ширэндэв- Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, хөдөлмөрийн баатар, шинжлэх ухааны гавъяат ажилтан, академич

Дэлэгжунайн Балжинням- Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, нам, төрийн ахмад зүтгэлтэн

Сампилын Жалан-Аажав - Нам, төрийн ахмад зүтгэлтэн, хууль зүйн ухааны доктор

Мангалын Дүгэрсүрэн- Дипломат албаны ахмад зүтгэлтэн, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд

Базарын Цэдэн-Иш - Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, гавъяат хуульч Онц бөгөөд Бүрэн эрхт элчин, хууль зүйн ухааны доктор, дэслэгч генерал

Жамбын Жамъян - Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, хөдөлмөрийн баатар, дэслэгч генерал

Рэнцэнгийн Минжүүр - Хөдөлмөрийн баатар

Үлэмжийн Аварзэд - Хөдөлмөрийн баатар

Намхайнямбуугийн Намжиг - Хөдөлмөрийн баатар

Цэрэнпилийн Балхаажав - Философийн ухааны доктор, профессор

Эрдэнэбатын Оюун- Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, ардын жүжигчин, урлаг судлалын ухааны доктор

Ням-Осорын Цүлтэм- Хөдөлмөрийн баатар, ардын зураач, урлаг судлалын ухааны доктор

Чимидийн Долгорсүрэн- Ардын жүжигчин

Эрээдэрийн Лувсандагва - Ардын эмч, доктор, академич

Шаравын Гунгаадорж - Ерээд оны Монгол Улсын Ерөнхий сайд

Гончигийн Бирваа- Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, төрийн шагналт, урлагийн гавъяат зүтгэлтэн, ахмад дайчин, хөгжмийн зохиолч

Лодонгийн Түдэв- Хөдөлмөрийн баатар, соёлын гавъяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч, хэл шинжлэлийн доктор

Мижиддоржийн Цэрэнханд- Монгол улсын гавъяат багш

Жамбын Цэндсүрэн- Монголын ахмадын холбооны дарга

Нацагийн Хавх- Өв уламжлал ёс заншил хөдөлгөөний тэргүүн, философийн ухааны доктор, профессор

Гомбожавын Цэдэвдорж- Төрийн захиргаа, олон нийтийн байгууллагын ахмад ажилтан

2000 он

37
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

"Сохор" /өгүүллэг/

2019-09-29

Улбар шар

2019-09-22

"Салхи хагалагч" /өгүүллэг/

2019-09-15

"Нинаг буцаасан нь" /өгүүллэг/

2019-09-01

Монгол эмэгтэйчүүдэд аюулгүй орнуудын 47дугаар байрт жагслаа

2019-10-21

С.Эрдэнэ: Уутаа өөрчилж, залруулахгүй юм уу. Иргэдэд буруу өгч болохгүй

2019-10-21

Гэрэл цахилгаангүй, хаягжилтгүй, найман жил амьдарч байна гэв

2019-10-21

Баянхошуу дэд төвийн 1,000 метр куб хүчин чадалтай усан сан ашиглалтад орлоо

2019-10-21

“Монгол тэмүүлэл” сургуулийн сурагчдын эцэг, эхчүүд жагсаал хийлээ

2019-10-21

139-р сургууль, 221-р цэцэрлэгийн цогцолборыг газын хийн халаалтанд амжилттай шилжүүллээ

2019-10-18

Сувилахуйн боловсролын чиглэлээр үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа төслийн багийг хүлээж авч уулзав

2019-10-17

Уран зохиолын хичээл хэрэгтэй юу?

2019-10-09

Ц.Сандуй нарт холбогдох шүүх хурал маргааш болно

2019-10-21

УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын амлалтаас болж "Монгол тэмүүлэл" сургууль тойрсон маргаан дэгджээ

2019-10-21

“Саарал жагсаалт”-д оруулсан буруутныг авлигачдаас, МАНАН-гийн шүүгч, прокуроруудаас хайна

2019-10-21

Д.Оюунхорол: Дүүрэг болон нийслэлийн удирдлагад төсвийн эрх мэдлийг нь өгөх хэрэгтэй

2019-10-21

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

"Тэд ч гэсэн зүдэрдэг" - Зээлээс зээлийн хооронд амьдарч буй алдартнууд

2019-10-21

Жүжигчин Женнифер Энистон инстаграмыг "эвдэлсэн" нь

2019-10-18

Хятад руу нэвтрэх эрхгүй болсон алдартнууд

2019-10-16

Нэрийг нь хүн бүр мэдэх ч царай нь төдийлөн танил биш алдартнууд

2019-10-02

Эцэггүй өсөх нь хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

2019-09-13

Цэцэрлэг болон сургуулийн насны хүүхдүүдтэй ээжүүдэд хандан хэлэхэд...

2019-09-12

Хүүхдээ өмөөрснөөр та хүмүүжилд нь муугаар нөлөөлнө

2019-09-11

Хурим хийхээсээ өмнө заавал асуух 11 асуулт

2019-09-08

Хүүхдийн шүдний өвчлөлд эцэг, эхийн арчаагүй байдал хамгийн их нөлөөлдөг

2019-10-21

Хятадын 428 хүн Монгол улсын иргэнтэй гэр бүл болж гэнэ!

2019-10-18

Ирээдүйд эцэг, эх болох Монгол залуусын үнэн төрх!

2019-10-15

Сайн дураараа битгий кесар хагалгаа хийлгэ!

2019-10-14

Монгол Улсад КОКС-Химийн үйлдвэр хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана

2019-10-21

80 жилийн түүхэнд 1600 гаруй ордыг нээн илрүүлжээ

2019-10-21

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн хурал боллоо

2019-10-19

Гашуунсухайт боомтоор Хятад руу зорчих шинэ чиглэл нээгдлээ

2019-10-16

Эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй нь батлагдсан "зөв" зуршлууд

2019-10-21

Хүний биеийн талаар ихийг өгүүлэх сонирхолтой рентген зургууд

2019-10-21

Үзэмж, ухаалаг шийдлийг хослуулсан дизайнтай бүтээлүүд

2019-10-21

Бяцхан Грейсийг хэн алсан бэ

2019-10-20

"Бидний амьдрал хэрхэн өөрчлөгдсөн бэ?" - Хөгжилтэй шог зургууд

2019-10-21

“Эрт-Эдүгээ-Ирээдүйн Улаанбаатар” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

2019-10-21

Улсын санд худалдан авах дүрслэх урлагийн бүтээлүүд тодорлоо

2019-10-19

Б.Эрдэнэхуяг: Франц улсад 87 дахь жилдээ зохион байгуулагдсан үзэсгэлэнд зочин орноор орж гурван бүтээн байгуулалтаараа гайхуулж чадлаа

2019-10-18

С.Баяр, Ч.Сайханбилэг нарт яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлжээ

2019-10-21

Дуучин Б.Амархүүгтийн шүүх хуралдаан 29-ны өдөр болно

2019-10-19

Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг эцэслэн баталлаа

2019-10-18

Монгол Улсын "Үндсэн хууль"-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулж байна

2019-10-18

Podcast news - Цаг үе (2019.10.21)

2019-10-21

Podcast news - Танин мэдэхүй (2019.10.18)

2019-10-18

Podcast news - Цаг үе (2019.10.18)

2019-10-18

Podcast news - Цаг үе,өдрийн мэдээ (2019.10.17)

2019-10-17

Google компани "Pixel 4" утсаа танилцууллаа

2019-10-17

Монгол эрдэмтэд угаарын хий хэмжих мэдрэгч зохион бүтээжээ

2019-10-15

“Uber” компани такси үйлчилгээндээ нисдэг тэрэг ашиглаж эхэллээ

2019-10-09

Илон Маскийн "Ангарагийг эзлэх" хөлөг

2019-10-04

King Tower: Төлбөрийн шинэ боломж

2019-10-21

Хийлч Дээгийгийн “Шинэ сонголт Баярсайхан”...

2019-10-18

Амжилт, бүтээл, бахархлаар дүүрэн 29-н жил ХХБанк

2019-10-18

Голомт банкны “Зургаан буудал тооцооны төв” шинээр нээгдлээ

2019-10-17

М.Цэнгүүн, Б.Тэлмэн, Ц.Баттулга нар мэдлэгээ дээшлүүлэв

2019-10-21

Армийн спортын наадмаас хүрэл медаль ихэрлүүлжээ

2019-10-21

Дэлхийн цэргийн наадамд монголын 82 тамирчин өрсөлдөж байна

2019-10-21

Өсвөрийн боксчин Т.Номин-Эрдэнэ Ази тивийн аварга болов

2019-10-18

”Хөгширсөн хойно” хүүхэд төрүүлэх муу юу?

2019-10-21

Жорлонгоо өөрчлөхгүйгээр бид хөгжихгүй

2019-10-21

Үндэсний эв нэгдэл...

2019-10-21

Сэтгэл өөдрөг явах 13 зарчим

2019-10-18

Б.Идэр-Од: Сүүлийн 5 жил манай хоёр компани санхүүгийн хувьд тогтмол өсөлттэй явж байна

2019-10-21

Монгол банкнаас саарал жагсаалтын талаар мэдэгдэл гаргажээ

2019-10-21

Ц.Нарангэрэл: Саарал жагсаалтад орсон хамгийн том шалтгаан нь оффшор

2019-10-21

Гадагшаа шилжүүлэх мөнгөн дүнг өдөрт нэг сая төгрөгтэй тэнцэхүйц вальют байхаар тогтоожээ

2019-10-18

Харьцангуй хямдаар Холливүүдийн од шиг харагдах будалтын аргууд

2019-10-19

Тахианы бөөрөнхий махтай шөл хийх жор

2019-10-18

Эдгээр өгүүлбэрийг танд байнга хэлдэг хүнд итгэх хэрэггүй!

2019-10-18

Усаар дамжих гэдэсний халдвараас сэргийлэхийг зөвлөж байна

2019-10-18

Гачуурт дахь ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд мод тарилаа

2019-10-15

Өнөөдөр бүх нийтээр мод тарих өдөр

2019-10-12

Сэлэнгэ мөрөн, Орхон голын ай савыг онцгойлон хайрлаж, хамгаалмаар байна

2019-10-11

Маргааш бүх нийтээр мод тарих өдөр

2019-10-11

Балетчдийн тайзны ар дахь амьдрал

2019-10-19

Хятадууд хар тамхинд хэрхэн "живж" байсныг харуулсан түүхэн зургууд

2019-10-13

Халуухан Украин бүсгүйчүүд гэрэл зурагчин Давид Дубницкийн дуранд...

2019-10-13

Монголын үзэсгэлэнт охид (100 фото) №162

2019-10-12

Хятадын эдийн засгийн өсөлт 1992 оноос хойших хамгийн доод түвшинд хүрчээ

2019-10-21

БНСУ, Хятад улс анх удаа стратегийн батлан хамгаалахын хэлэлцээрийг хийнэ

2019-10-21

Алан хядах ажиллагаанд бэлтгэж байсан сэжигтнийг баривчилжээ

2019-10-21

АНУ Европоос импортлодог зарим төрлийн бараанд нэмэлт татвар тогтоолоо

2019-10-21
58:25

"Бизнес өрөг" нэвтрүүлэгт ICT Group-ийн гүйцэтгэх захирал Г.Лхамсүрэн оролцов

2019-10-21

Саарал жагсаалтын сөрөг үр дагварын талаар улс төрч болон эдийн засагчид хэлэлцэв

2019-10-21
51:25

"Бадарчийн Жаргалмаа" нэвтрүүлэгт Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд оролцов

2019-10-19

ХҮНам: Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог болох ёстой

2019-10-16

Менингококкт халдвараас сэргийлэх зөвлөмж

2019-10-20

Ирэх оноос иргэдийг хавдрын үзлэгт хамруулна

2019-10-20

Д.Дамба-Очир: Долоон төрлийн хорт хавдрыг эрт илрүүлэх эрх зүйн орчин бүрдлээ

2019-10-20

Шинэхэн аавуудын бие болон сэтгэл зүйд гардаг өөрчлөлтүүд

2019-10-19

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
66.54%
Ши Жиньпин (БНХАУ)
16.06%
Дональд Трамп (АНУ)
4.66%
Шинзо Абэ (Япон)
3.48%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.92%
Ангела Меркель (ХБНГУ)
2.75%
Режеп Тайип Эрдоган (Турк)
1.18%
Беньямин Нетаньяху (Израиль)
0.84%
Нарендра Моди (Энэтхэг)
0.67%
Хаан Салман (Саудын Араб)
0.39%
Эммануэль Макрон (Франц)
0.28%
Тереза Мэй (Их Британи)
0.22%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,491

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,334

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,392

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,313