Цаснаас өндийсөн алтан зул

Цаснаас өндийсөн алтан зул

Алтан зул бол -15 хэмийн хүйтэнд тэсвэртэй ховор цэцгүүдийн нэг. Тэр үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байгаа биз. Гэвч цэцэг бүхэн л нүд баясгахуйц сайхан харагддаг шүү дээ. Харин тэднээс ялгаатай нь алтан зул нар гийсэн ногоон талд биш, харин цасан дунд байгаа нь түүний гоо үзэсгэлэнг улам ч тодотгож байх шиг.

Хүн ч мөн ялгаагүй. Чадалтай эцэг эх, боломжтой орчин нөхцөлд өсч амжилтад хүрсэн хүмүүсээс илүү, хүнд хэцүү нөхцөл байдлаас, өөрийн чадлаар онцгойрсон хүмүүс бахархал төрүүлдэггүй гэж үү. Тэд салхийг дагаж биш сөрж алхсанаараа бахархам билээ. Тэдэнд тохиолдсон хар бараан өдрүүд цас нь, харин өөрөө түүнийг сөрөн ургасан нь алтан зул юм уу гэмээр. Хүнд хэцүү бүхэнтэй нүүр тулсан ч, нөхцөл байдалдаа уусан “бөхөлгүй”, тодрон гарч ирээд инээмсэглэн зогсох тэд ч мөн үнэхээр үзэсгэлэнтэй харагддаг.

Яг л энэ алтан зул шиг юунд ч гудайгаагүй эрхэмсэг мөн үзэсгэлэнтэй монгол гүнжийн талаар танилцуулъя.

Сэцэн Амирлангуй

Сэцэн Амирлангуй

Тэр бол Монголын түүхэнд “Сэцэн Амирлангуй”, Хятадын түүхэнд "Хаш хатан" хэмээн тэмдэглэгдсэн Чингис хааны отгон хүү Тулуйн угсааны гүнж юм.

Тэрээр 1625 онд Манж Чин улсын хааны угсаа залгамжлах хунтайж Тай Цунтай 15-хан настайдаа хуримлаж түүний есдэх татвар эм болон очиход хааны ордны ихэс дээдсүүд ихэд дээрэнгүй хандахын зэрэгцээ хуучин хатад, татвар эмс үл тоон дорд үзэж байжээ.

Хүүхэд зангаа огтхон ч гээгээгүй, хөгжилтэй, сэргэлэн Амирлангуй энэ бүхнийг огтхон ч тоодоггүй байсан агаад өөрийн шивэгчидтэй яг л найз нөхөд мэт дотно харьцан тэр даруй өөрийн гэсэн хүрээллийг бий болгосон байна. Эдгээр шивэгчингүүд түүний төлөө насан туршдаа үнэнч зүтгэсэн гэдэг.

Амирлангуй гүнжийг хааны ордонд ирсний дараахан Ар халхын ноён Чибхэмэн угсаа залгамжлах ханхүү Тай Цунд нэгэн догшин морь бэлэглэжээ. Тэрхүү морийг хааны ямар ч мундаг адуучин номхруулж чадахгүй байсан юмсанж.

Гэтэл Амирлангуй гүнж тэр морийг хэдхэн хоногийн дотор хонины морь шиг л номхруулж чадсан төдийгүй морин дэл дээр өсч торнисон монгол хүн гэдгээ харуулах мэт хаа сайгүй давхиж явах болсон тул түүгээр бахархсан ханхүү Тай Цун өнөөх морийг гүнжид бэлэглэхийн зэрэгцээ их хэмжээний торго дурдан, үнэт эдлэлээр шагнасан байна.

Энэхүү бэлгийг Амирлангуй гүнж бусад хатад, татвар эмсийн адил зөвхөн өөртөө авсангүй. Тэрбээр хааны ордны ихэс дээдэст мөн тайгануудад бүр зарц шивэгчингүүдэд хүртэл хишиг болгон хувааж өгчээ. Энэ нь түүний нэр хүндийг улам өргөж, тойрон хүрээлэх хүмүүсийнх нь тоог улам олон болгожээ.

"Маргааш зуун уут дүүрэнг эзэмшихийн тулд өнөөдөр арван уут дүүрэнг ашигтайгаар зарлагадаж бай" гэсэн үзэл баримтлалыг хатуу дагадаг байсан “Дээд эрдэмт” хэмээх ханхүү Тай Цунд Амирлангуй гүнжийн энэ мэт байдал ихэд таалагддаг байсан болохоор тэр 1626 онд хаан сууринд суумагцаа “Баруун ордны их хатан” гэсэн өндөр хэргэмийг албан ёсоор хүртээсэн байна.

Тал нутгийн охин Амирлангуй хааны ордонд ирснээсээ хойш ердөө ганцхан жилийн дотор ордны Их хатнаар өргөмжлөгдсөн нь энэ.

Тэрбээр хорин нас хүрэхээсээ өмнө 3 удаа төрсөн бөгөөд энэ гурван хүүхэд нь гурвуулаа охин байв.

Гэтэл бусад хатад, татваруудаас хүү төрсөөр, хааны нуган үрийн тоо өссөөр найм хүрсэн байжээ. Тиймээс Амирлангуй гүнж ганц л зүйлийг хүсэх болсон гэдэг. Тэрбээр хүү төрүүлэх юмсан гэж өдөр шөнөгүй мөрөөддөг байсан бөгөөд нэгэн өдөр бие давхар болсоноо мэдэж “Хүү байгаасай” хэмээн залбирч эхэлсэн байна.

Гэхдээ тэр зүгээр ч нэг залбираад суусангүй. Хүү төрдөг л юм бол хүүгээ хаан ширээ залгамжлагч болгоно гэж бодож, үүнийгээ хэрхэн хэрэгжүүлэх вэ хэмээн арга ухаан сийлж эхэлсэн гэдэг.

Учир нь тэрбээр хүү төрүүллээ ч өмнө төрсөн наймын найман ханхүүг хааш нь хийх билээ.

Хаан суудал алсын од мэт холын холд байх шиг санагдаж байсан боловч тэр “Чингисийн удмын хүү Манж Чингийн хаан болох ёстой” хэмээн бодож дэндүү эрсдэлтэй алхам хийхээр зориг шулуудсан байна.

Тэрбээр юун түрүүнд есөн эрдэнэ дүүрэн шигтгэсэн өөр ямар ч хатанд байхгүй гоёмсог даашинз хийлгэж эхэлжээ. Энэ даашинзыг түүнд үнэнчээр зүтгэхээр эргэлт буцалтгүй шийдсэн ордны уран дархчууд маш нууц байдалд хамаг л ур чадвараа шавхан бүтээсэн бөгөөд үгээр дүрслэн хэлэхийн аргагүй тэр гоёмсог даашинзыг өмсөхөд Амирлангуй гүнжийн биеэс мянга мянган гэрэл цацарч байх шиг л сүр жавхлантай ганган, тансаг харагдаж байсан гэдэг.

Есөн эрдэнийн өнгөөр туяаран солонгорох болсон Амирлангуй хэд хоногийн дараа үнэнч шивэгчингүүдээ ашиглан “Амирлангуй хатан есөн эрдэнийн өнгөөр туяарч эхэлсэн нь түүнээс алтан Луу Жинлэн төрөхийн тэмдэг” гэсэн цуу яриаг тараажээ.

Энэхүү гайхалтай цуу ярианд хаан эзэн Тай Цун хүртэл итгэж ихэд баяртай байх болжээ. Харин хааны бусад хатад, татвар эмс энэ цуу ярианд эгдүүцэн Амирлангуйг урьд урьдынхаас илүү үзэн ядаж, дайсагнаж эхэлсэн ч хааны зүгээс бас ард олны зүгээс хайр хүндэтгэл, итгэл найдвар хүлээсэн Амирлангуй гүнж үүнийг огтхон ч тоосонгүй.

Тэрбээр тун удалгүй ахин нэг эрсдэлтэй зүйл хийсэн нь “Одоо төрөх ханхүү бол ирээдүйд дэлхийг захирах ёстой Богд хөвгүүн юм шүү гэж тэнгэрийн хүн зүүдэнд ирж хэлэв” гэсэн цуу үгийг тараасан явдал байлаа.

Хаан зүүдний тухай яриа тараасан эзнийг олохоор хөвөрдөн хөөсөөр Амирлангуй гүнжийн шадар шивэгчингүүд дээр тулж нэг бүрчлэн байцаасан агаад тэд энэ үед гүнжийн заасан ёсоор нэг зүйлийг тоть мэт давтан хэлсэн нь “Би тийм зүүд үзсэн” гэх үг байсан гэдэг. Нэг ёсондоо хатны бүх шивэгчин хатантайгаа ижилхэн Богд хөвгүүн төрөх тухай зүүдэлсэн болж таарсан байна.

Энэхүү явдлын дараа Амирлангуй хатнаас төрөх хөвгүүн тэнгэрийн хүү гэсэн яриа маш хүчтэй тархаж хаан эзэн ч хүү төрөх өдрийг тэсэн ядан хүлээж эхэлжээ. Төрөх өдөр ойртох тусам Амирлангуй гүнжийн дотор “Хүү төрөхгүй бол яана. Охин төрвөл яах билээ” гэсэн айдас хуралдаж байсан ч тэр огтхон ч барьц алдахгүй байсаар хоног хугацаагаа гүйцээж нэгэн шөнө дуншиж эхэлжээ.

Тэнгэрийн хүүг тосч авах гэсэн хаан эзэн ч хатнаа төрөхийг хүлээн холхиж байсан бөгөөд үүр цайх үед Амирлангуй гүнж амаржиж хүсэн хүлээсэн хүүгээ тэврэн авсан гэдэг.

Хаан эзэн Тай Цун ч учиргүй баярлан “Хааны ес дэх хүү. Энэ бол гайхалтай сайхан баяр” гэсээр Фу Лин буюу Буян ирэгч хэмээх билэгтэй сайхан нэрийг өгсөн гэдэг.

Дуулиантай төрсөн энэ ханхүүгээ хаан тэр дор нь хаан ширээг залгамжлагчаар өргөмжилжээ.

Тай Цун хаан 1643 онд тэнгэрт хальсан бөгөөд хаан нас барсан өдрөөс эхлэн Амирлангуй хатны зургаахан настай хүү Фу Лин Манж Чин улсын хаан ширээнд сууж “Эеэр засагч” хааны эрин эхэлсэн билээ.

Зургаахан настай Фу Линийг хаан ширээнд суулгахгүйн төлөө ил далд өрсөлдөөн өрнөж, аль хэдийнэ нас биед хүрсэн хан хөвгүүд, тэдний эхүүд янз бүрийн хорт явуулга хийж байсан ч энэ болгоны эсрэг арга ухаан төгс Амирлангуй хатан хориг хаалт тавьж, өөрт үнэнч хүмүүсийн хүчээр хүүгийнхээ эсрэг чиглэсэн бүхий л муу муухайг сарниулан бут цохиж байсан гэдэг.

Магадгүй тэр энхийн цагт төрсөн бол энэ гайхалтай түүхийг бүтээж чадахгүй байсан билээ. Харин хувь тавилангаар оногдсон хэцүү бэрх цаг үе нь түүнийг улам ч илүү гэрэлтэхэд хүргэсэн юм.

Хэрвээ танд хүнд хэцүү зүйл тохиолдсон бол алтан зул цэцэг, Амарлингуй гүнж хоёр шиг тэсвэрлэн гараад, тодрон гэрэлтээрэй.

13
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Гачуурт дахь ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд мод тарилаа

2019-10-15

Өнөөдөр бүх нийтээр мод тарих өдөр

2019-10-12

Сэлэнгэ мөрөн, Орхон голын ай савыг онцгойлон хайрлаж, хамгаалмаар байна

2019-10-11

Маргааш бүх нийтээр мод тарих өдөр

2019-10-11

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

Эцэггүй өсөх нь хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

2019-09-13

Цэцэрлэг болон сургуулийн насны хүүхдүүдтэй ээжүүдэд хандан хэлэхэд...

2019-09-12

Хүүхдээ өмөөрснөөр та хүмүүжилд нь муугаар нөлөөлнө

2019-09-11

Хурим хийхээсээ өмнө заавал асуух 11 асуулт

2019-09-08

Ц.Сандуй нарт холбогдох шүүх хурал маргааш болно

2019-10-21

УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын амлалтаас болж "Монгол тэмүүлэл" сургууль тойрсон маргаан дэгджээ

2019-10-21

“Саарал жагсаалт”-д оруулсан буруутныг авлигачдаас, МАНАН-гийн шүүгч, прокуроруудаас хайна

2019-10-21

Д.Оюунхорол: Дүүрэг болон нийслэлийн удирдлагад төсвийн эрх мэдлийг нь өгөх хэрэгтэй

2019-10-21
58:25

"Бизнес өрөг" нэвтрүүлэгт ICT Group-ийн гүйцэтгэх захирал Г.Лхамсүрэн оролцов

2019-10-21

Саарал жагсаалтын сөрөг үр дагварын талаар улс төрч болон эдийн засагчид хэлэлцэв

2019-10-21
51:25

"Бадарчийн Жаргалмаа" нэвтрүүлэгт Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд оролцов

2019-10-19

ХҮНам: Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог болох ёстой

2019-10-16

Эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй нь батлагдсан "зөв" зуршлууд

2019-10-21

Хүний биеийн талаар ихийг өгүүлэх сонирхолтой рентген зургууд

2019-10-21

Үзэмж, ухаалаг шийдлийг хослуулсан дизайнтай бүтээлүүд

2019-10-21

Бяцхан Грейсийг хэн алсан бэ

2019-10-20

”Хөгширсөн хойно” хүүхэд төрүүлэх муу юу?

2019-10-21

Жорлонгоо өөрчлөхгүйгээр бид хөгжихгүй

2019-10-21

Үндэсний эв нэгдэл...

2019-10-21

Сэтгэл өөдрөг явах 13 зарчим

2019-10-18

Podcast news - Цаг үе (2019.10.21)

2019-10-21

Podcast news - Танин мэдэхүй (2019.10.18)

2019-10-18

Podcast news - Цаг үе (2019.10.18)

2019-10-18

Podcast news - Цаг үе,өдрийн мэдээ (2019.10.17)

2019-10-17

"Сохор" /өгүүллэг/

2019-09-29

Улбар шар

2019-09-22

"Салхи хагалагч" /өгүүллэг/

2019-09-15

"Нинаг буцаасан нь" /өгүүллэг/

2019-09-01

Менингококкт халдвараас сэргийлэх зөвлөмж

2019-10-20

Ирэх оноос иргэдийг хавдрын үзлэгт хамруулна

2019-10-20

Д.Дамба-Очир: Долоон төрлийн хорт хавдрыг эрт илрүүлэх эрх зүйн орчин бүрдлээ

2019-10-20

Шинэхэн аавуудын бие болон сэтгэл зүйд гардаг өөрчлөлтүүд

2019-10-19

Монгол эмэгтэйчүүдэд аюулгүй орнуудын 47дугаар байрт жагслаа

2019-10-21

С.Эрдэнэ: Уутаа өөрчилж, залруулахгүй юм уу. Иргэдэд буруу өгч болохгүй

2019-10-21

Гэрэл цахилгаангүй, хаягжилтгүй, найман жил амьдарч байна гэв

2019-10-21

Баянхошуу дэд төвийн 1,000 метр куб хүчин чадалтай усан сан ашиглалтад орлоо

2019-10-21

"Тэд ч гэсэн зүдэрдэг" - Зээлээс зээлийн хооронд амьдарч буй алдартнууд

2019-10-21

Жүжигчин Женнифер Энистон инстаграмыг "эвдэлсэн" нь

2019-10-18

Хятад руу нэвтрэх эрхгүй болсон алдартнууд

2019-10-16

Нэрийг нь хүн бүр мэдэх ч царай нь төдийлөн танил биш алдартнууд

2019-10-02

Хүүхдийн шүдний өвчлөлд эцэг, эхийн арчаагүй байдал хамгийн их нөлөөлдөг

2019-10-21

Хятадын 428 хүн Монгол улсын иргэнтэй гэр бүл болж гэнэ!

2019-10-18

Ирээдүйд эцэг, эх болох Монгол залуусын үнэн төрх!

2019-10-15

Сайн дураараа битгий кесар хагалгаа хийлгэ!

2019-10-14

Балетчдийн тайзны ар дахь амьдрал

2019-10-19

Хятадууд хар тамхинд хэрхэн "живж" байсныг харуулсан түүхэн зургууд

2019-10-13

Халуухан Украин бүсгүйчүүд гэрэл зурагчин Давид Дубницкийн дуранд...

2019-10-13

Монголын үзэсгэлэнт охид (100 фото) №162

2019-10-12

King Tower: Төлбөрийн шинэ боломж

2019-10-21

Хийлч Дээгийгийн “Шинэ сонголт Баярсайхан”...

2019-10-18

Амжилт, бүтээл, бахархлаар дүүрэн 29-н жил ХХБанк

2019-10-18

Голомт банкны “Зургаан буудал тооцооны төв” шинээр нээгдлээ

2019-10-17

М.Цэнгүүн, Б.Тэлмэн, Ц.Баттулга нар мэдлэгээ дээшлүүлэв

2019-10-21

Армийн спортын наадмаас хүрэл медаль ихэрлүүлжээ

2019-10-21

Дэлхийн цэргийн наадамд монголын 82 тамирчин өрсөлдөж байна

2019-10-21

Өсвөрийн боксчин Т.Номин-Эрдэнэ Ази тивийн аварга болов

2019-10-18

Б.Идэр-Од: Сүүлийн 5 жил манай хоёр компани санхүүгийн хувьд тогтмол өсөлттэй явж байна

2019-10-21

Монгол банкнаас саарал жагсаалтын талаар мэдэгдэл гаргажээ

2019-10-21

Ц.Нарангэрэл: Саарал жагсаалтад орсон хамгийн том шалтгаан нь оффшор

2019-10-21

Гадагшаа шилжүүлэх мөнгөн дүнг өдөрт нэг сая төгрөгтэй тэнцэхүйц вальют байхаар тогтоожээ

2019-10-18

Харьцангуй хямдаар Холливүүдийн од шиг харагдах будалтын аргууд

2019-10-19

Тахианы бөөрөнхий махтай шөл хийх жор

2019-10-18

Эдгээр өгүүлбэрийг танд байнга хэлдэг хүнд итгэх хэрэггүй!

2019-10-18

Усаар дамжих гэдэсний халдвараас сэргийлэхийг зөвлөж байна

2019-10-18

"Бидний амьдрал хэрхэн өөрчлөгдсөн бэ?" - Хөгжилтэй шог зургууд

2019-10-21

“Эрт-Эдүгээ-Ирээдүйн Улаанбаатар” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

2019-10-21

Улсын санд худалдан авах дүрслэх урлагийн бүтээлүүд тодорлоо

2019-10-19

Б.Эрдэнэхуяг: Франц улсад 87 дахь жилдээ зохион байгуулагдсан үзэсгэлэнд зочин орноор орж гурван бүтээн байгуулалтаараа гайхуулж чадлаа

2019-10-18

Google компани "Pixel 4" утсаа танилцууллаа

2019-10-17

Монгол эрдэмтэд угаарын хий хэмжих мэдрэгч зохион бүтээжээ

2019-10-15

“Uber” компани такси үйлчилгээндээ нисдэг тэрэг ашиглаж эхэллээ

2019-10-09

Илон Маскийн "Ангарагийг эзлэх" хөлөг

2019-10-04

“Монгол тэмүүлэл” сургуулийн сурагчдын эцэг, эхчүүд жагсаал хийлээ

2019-10-21

139-р сургууль, 221-р цэцэрлэгийн цогцолборыг газын хийн халаалтанд амжилттай шилжүүллээ

2019-10-18

Сувилахуйн боловсролын чиглэлээр үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа төслийн багийг хүлээж авч уулзав

2019-10-17

Уран зохиолын хичээл хэрэгтэй юу?

2019-10-09

С.Баяр, Ч.Сайханбилэг нарт яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлжээ

2019-10-21

Дуучин Б.Амархүүгтийн шүүх хуралдаан 29-ны өдөр болно

2019-10-19

Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг эцэслэн баталлаа

2019-10-18

Монгол Улсын "Үндсэн хууль"-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулж байна

2019-10-18

Монгол Улсад КОКС-Химийн үйлдвэр хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана

2019-10-21

80 жилийн түүхэнд 1600 гаруй ордыг нээн илрүүлжээ

2019-10-21

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн хурал боллоо

2019-10-19

Гашуунсухайт боомтоор Хятад руу зорчих шинэ чиглэл нээгдлээ

2019-10-16

Хятадын эдийн засгийн өсөлт 1992 оноос хойших хамгийн доод түвшинд хүрчээ

2019-10-21

БНСУ, Хятад улс анх удаа стратегийн батлан хамгаалахын хэлэлцээрийг хийнэ

2019-10-21

Алан хядах ажиллагаанд бэлтгэж байсан сэжигтнийг баривчилжээ

2019-10-21

АНУ Европоос импортлодог зарим төрлийн бараанд нэмэлт татвар тогтоолоо

2019-10-21

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
66.54%
Ши Жиньпин (БНХАУ)
16.06%
Дональд Трамп (АНУ)
4.66%
Шинзо Абэ (Япон)
3.48%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.92%
Ангела Меркель (ХБНГУ)
2.75%
Режеп Тайип Эрдоган (Турк)
1.18%
Беньямин Нетаньяху (Израиль)
0.84%
Нарендра Моди (Энэтхэг)
0.67%
Хаан Салман (Саудын Араб)
0.39%
Эммануэль Макрон (Франц)
0.28%
Тереза Мэй (Их Британи)
0.22%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,491

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,334

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,392

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,313