Үйлчилгээний нөхцөл

1. Ерөнхий зүйл

1.1 Caak.mn сайтыг болон түүнд агуулагдаж байгаа бүх текст, фото, график, видео, дуу авианы контентуудыг бүхэлд нь "Саак Холдинг" ХХК хариуцдаг болно. Хэрэглэгч нь энэхүү журамд нийцүүлэн уг сайтыг хэрэглэх ёстой.
Хэрвээ дурдсан нөхцлүүдийг зөвшөөрөхгүй бол сайтад хандах болон хэрэглэхээс татгалзахыг зөвлөж байна.

1.2 "Саак Холдинг" ХХК нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.

1.3 "Саак Холдинг" ХХК нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.

 

2. Оюуны өмчлөл

2.1 Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.

2.2 Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. "Саак Холдинг" ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.

2.3 Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.

 

3. Гуравдагч этгээдийн контент

3.1 Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.

3.2 Тэдгээр контентууд нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцлөөс гадуур эзэмших эрхгүй.

3.3 Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.

 

4. Сурталчилгаа

4.1 Сайт нь арилжааны зорилгоор сурталчилгаа байршуулах эрхтэй.

4.2 Хэрэглэгч болон сурталчлагч байгууллагын хоорондын харилцаанд Сайт огт оролцохгүй ба үүнтэй холбоотой үүссэн аливаа маргаан, үл ойлголцолд Сайт хариуцлага хүлээхгүй.

 

5. Барааны тэмдэгт

5.1 Сайтад нийтлэгдсэн "Саак Холдинг" ХХК-нд харъяалагдах бүх үйлчилгээ, бүтээгдэхүүний барааны тэмдэгт нь тус компаний өмчид тооцогдоно.

5.2 Сайтад нийтлэгдсэн гуравдагч этгээдүүдийн барааны тэмдэгтүүд нь тус тусын эзэмшигчдийн өмчид тооцогдоно.

 

6. Шинэчлэл

Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2018 оны 01-р сард сарын 23-нд шинэчлэгдсэн болно.

Санал асуулга Бүгдийг үзэх

Н.Энхбаяр
33.06%
Х.Баттулга
21.11%
У.Хүрэлсүх
12.35%
С.Эрдэнэ
8.48%
Ц.Нямдорж
5.53%
Т.Аюурсайхан
3.38%
Н.Алтанхуяг
3.13%
Л.Оюун-Эрдэнэ
3.1%
Ж.Батзандан
2.87%
О.Баасанхүү
2.06%
С.Баяр
1.66%
М.Энхболд
1.19%
З.Энхболд
1.15%
Ц.Элбэгдорж
0.94%

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

977

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,070

Та ямар брэндийн гар утас барьдаг вэ?

7,630

Та сард хэдэн төгрөгний цалин авдаг вэ?

7,206