У.ХҮРЭЛСҮХ:ЗАСГИЙН ГАЗАР БАГШ НАРЫН АСУУДЛЫГ ҮЕ ШАТТАЙ ШИЙДВЭРЛЭНЭ


Эрдмийн баярын энэ өдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын нийт багш сурган хүмүүжүүлэгчид, оюутан сурагчдад мэндчилгээ илгээснийг хүргэж байна.
Тусгаар тогтносон Монгол Улсынхаа төрийн дууллыг эгшиглүүлэн эрдмийн их өргөөндөө сэтгэл догдлон яарсан хичээлийн шинэ жил нээлтээ хийж байна. Эрхэм оюутан сурагчид, багш сурган хүмүүжүүлэгчид, нийт эцэг эхчүүддээ эрдмийн өргөө шуугисан хичээлийн шинэ жилийн баярын мэндийг чин сэтгэлээсээ өргөн дэвшүүлж эрдэм ухааны хязгааргүй их далайд аялах эрхэм үйлсэд нь өндөр амжилт, аз жаргал гэгээн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Эрхэм оюутан, сурагчдаа,
Ядуу тариачны гэр бүлд аугаа их Ньютон төрж энгийн даруу малчны гэрт Шекспир мэндэлсэн. Нэрт одон оронч суут Коперник мөн л Польш малчны хүү, Их зохиолч Дашдоржийн Нацагдорж ч эгэл ардын хүү байсан. Эдгээр суутнууд бүгд л өөрийн хичээл зүтгэлийн үр дүнд түүхэнд нэрээ үлдээсэн их хүмүүс болсон байдаг.
Хүмүүний мандах, буурахыг чадлаа шавхсан хичээл зүтгэл шийддэг. Тиймээс амьдралынхаа гэрэлт замыг чи өөрийн хичээл зүтгэлээр бүтээж чадна гэдэгтээ бат итгэлтэй байгаарай. Өөрийнхөө хөлс хөдөлмөрөөр олсон мэдлэг, ухаан шиг хүчтэй зүйл үгүйг үргэлж санаж, сэрж яваарай.
Хүн чанар, хүнлэг сэтгэл, эх орноо хайрлах зүрх эрхмээс эрхэм, чухлаас чухал юм шүү. Та нарын ижий аав, хүүгээ, охиноо эрдэм номтой сайн хүн болж аз жаргалтай сайхан амьдарна гэж бүрэн дүүрэн итгэж, бүхнээ зориулж байна. Ижий аавынхаа итгэлийг эрдэмд шамдах зүтгэлээр хариулвал энэ насандаа хураасан их буян болно гэдгийг битгий мартаарай.

Эрхэм хүндэт багш сурган хүмүүжүүлэгчдээ,

Монгол улсын өнөөгийн хөгжил дэвшил, урлаг, спорт, бүхий л салбарт гаргаж буй амжилт бүрийн эх булаг нь эрхэм хүндэт багш та билээ. Эх орны ирээдүй хойч үеийг сурган хүмүүжүүлэх нөр их ажилдаа өөрийн гэр бүл үр хүүхдийг ч умартан зүтгэдэг хүмүүс бол Монголын багш нар та нар минь юм. Багш нарын өмнө тулгамдаж байгаа цалин хөлс, нийгмийн хүндрэлтэй асуудлуудыг Монгол Улсын Засгийн газар цаашид ч үе шаттайгаар шийдвэрлэн ажиллах болно. Эрхэм хүндтэй үүргээ нэр төртэй биелүүлж яваа нийт багш нартаа Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа халуун талархал илэрхийлж ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе. Эрдмийн гэгээн үйлс өрнүүн дэлгэр Номын цагаан буян түгэн дэлгэрэх болтугай гэлээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эдийн засгийн бодлого - Алдаж оносон он жилүүд ба сонголт 13 минутын өмнө
Нийслэлийн өмчийн асуудалтай холбоотойгоор Л.Наранбаатарыг хуулийн байгууллагаар шалгуулна 25 минутын өмнө
ШИНЭ ХОРШОО: Өнөөдрийн зээл, маргаашийн өр 1 цагийн өмнө
“Ногоон автобус”-ны хэргийн урьдчилан хэлэлцүүлэг ирэх сарын 17-ны өдөр хүртэл хойшиллоо 1 цагийн өмнө
О.Номинчимэг ​​:Үл хөдлөхийн үнэлгээг зах зээлийн үнэлгээтэй дүйцүүлж байж татвар авахгүй бол тэгш бус байна 1 цагийн өмнө
Х.Нямбаатар: Нийслэлийн өмчийн асуудалтай холбоотойгоор Л.Наранбаатарыг шалгуулна 1 цагийн өмнө
С.Одонтуяа: Цэргийн ангиудад хүнлэг бус харьцааг таслан зогсоох үндэсний ажиллагаа явагдана 1 цагийн өмнө
Соёлын салбарын цалин 26 жилийн дараа нэмэгдсэний цаана 1 цагийн өмнө
''ХушХан'' Европын Холбооны органик стандартын шаардлагыг хангасан хүнс үйлдвэрлэлийн салбарын анхдагч брэнд боллоо 2 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа 2 цагийн өмнө
KFC LAND - АЗ ЖАРГАЛЫН ХОТХОНЫ ЗУНЫ НЭЭЛТ 3 цагийн өмнө
Дуучин Ч.Уранхолбоо ''Эхийн алдар'' нэгдүгээр одонгоо авлаа 3 цагийн өмнө
Энэ лхагва гарагт НӨАТ-ын сугалааны азтан тодорно 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Олон улсын жишиг: ''Цэвэр гарын дүрэм'' үйлчилсэн хувийн өмч л хамгаалагддаг 4 цагийн өмнө
Намуудын хурал үдээс хойш товлогджээ 5 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар хална 5 цагийн өмнө
Б.Баасанхүү жүдогийн дэлхийн аварга боллоо 5 цагийн өмнө
Д.Баттулга: Залуус эх орондоо амьдрах аргагүйдээ харийн улсад очиж, хөөгдөөд ч хамаагүй тэндээ амьдрах гэж зүтгэж байна 23 цагийн өмнө
​ ''Алтай констрашн'' компанийнхан Сэлбэ гол руу барилгын сууриас гарсан усыг цутгажээ Өчигдөр