ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛНЭ


Төрийн албан хаагчид тэр дундаа эрүүл мэнд, боловсролын салбарынхан цалингаа нэмүүлэх хүсэлт шаардлагаа хэдэнтээ илэрхийлээд байгаа билээ. Удаа дараагийн суулт, ажил хаялтын дараа тэд энэ оны IY улиралд цалин нэмнэ гэсэн үгийг эрх баригчдаасаа сонсоод буй.

Гэхдээ цалин нэмнэ гэдэг дан ганц Засгийн газрын хүсэл зоригоор бүтэх ажил одоохондоо биш. Учир нь ОУВС-ийн өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх тохиролцоон дээр цалин хөлсийг нэмэхгүй байх тухай амлалт бий. Хэдий тийм ч бүрэн эрхт тусгаар улсын хувьд юугаа нэмж, хасахаа бас бусдаар заалгаад байх зүйлгүй мэт. Гэхдээ тохиролцоо бол тохиролцоо, эдийн засгийн хувьд эмзэг манайх шиг улс Олон улсын донор байгууллагын өмнө эргээд уулзах улаан нүүрээ баастаж болохгүй. Энэ ч үүднээс цалин нэмэх асуудлаа ОУВС-тай зөвлөлдөх учиртай. Эдүгээ Улаанбаатарт тус сангийнхан ирээд байгаа. Тэд тав дахь удаагийнхаа үнэлгээг хийх юм. Сангийн сайдын мэдэгдэж байгаагаар энэ үеэр цалин нэмэх асуудлыг тусгайлан хэлэлцэнэ гэж байсан билээ.

Энэ хэлэлцээ ид явагдаж байгаа ажээ. Тодруулбал, Засгийн газар, ОУВС-тай энэ оны дөрөвдүгээр улирлаас төрийн албан хаагчдын цалинг нэмэхээр хэлэлцсэн, гэхдээ одоогоо аль салбарт хэдэн хувь нэмэх гэхчлэн нарийн ширийн асуудлаа эцэслэн тохироогүй байгаа ажээ. Энэ тухай ХНХ-ын сайд С.Чинзориг мэдэгдээд буй.

Тэрбээр "Одоогийн бий болсон орлогын боломжийг хэрхэн хуваарилах талаар ОУВС-тай хэлэлцэх бөгөөд ямар ч байсан шийдэлд хүрэх байх" гэжээ. ХНХЯ-ны зүгээс цалин, тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулахаас гадна ачаалал, ур чадварт тулгуурлан нэмэх бодлого барьж байгаа аж. Ер нь ийм ур чадварт суурилсан нэмэгдлийн тухай өнгөрсөн жилээс хүчтэй ярьж эхэлсэн билээ.

Эрүүл мэндийн салбарт судалгаа хийхэд сувилагч, тэр дундаа мэс засал, сэхээн амьдруулах тасгийн сувилагч хамгийн их ачаалалтай байдаг бол боловсрлын салбарын хувьд бага ангийн багш нар ур чадвар ихээр шаарддаг, бусдаас их ачаалалтай байдаг нь харагджээ. Сайд Чинзориг "хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороо цалингийн доод хэмжээг тогтоох асуудлаар ойрын хугацаанд шийдэлд хүрэх байх. Манай яамны зүгээс ирэх оны нэгдүгээр сараас цалингийн доод хэмжээг 300,000 болгон нэмэх саналтай байгаа. ҮЭХ350,000 гэсэн. Үүнд инфляци, ДНБ-ий өсөлт, үнэ гээд олон зүйл нөлөөлөх тул бид хэлэлцээд ямар ч байсан ирэх оны төсвийг УИХ-д өргөн барихаас өмнө шийднэ" гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
KFC LAND - АЗ ЖАРГАЛЫН ХОТХОНЫ ЗУНЫ НЭЭЛТ 38 минутын өмнө
Дуучин Ч.Уранхолбоо ''Эхийн алдар'' нэгдүгээр одонгоо авлаа 41 минутын өмнө
Энэ лхагва гарагт НӨАТ-ын сугалааны азтан тодорно 54 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Олон улсын жишиг: ''Цэвэр гарын дүрэм'' үйлчилсэн хувийн өмч л хамгаалагддаг 1 цагийн өмнө
Намуудын хурал үдээс хойш товлогджээ 1 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар хална 1 цагийн өмнө
Б.Баасанхүү жүдогийн дэлхийн аварга боллоо 1 цагийн өмнө
Д.Баттулга: Залуус эх орондоо амьдрах аргагүйдээ харийн улсад очиж, хөөгдөөд ч хамаагүй тэндээ амьдрах гэж зүтгэж байна 20 цагийн өмнө
​ ''Алтай констрашн'' компанийнхан Сэлбэ гол руу барилгын сууриас гарсан усыг цутгажээ 21 цагийн өмнө
Э.Төмөрбаатар: Уналтын доод цэгээ үзчихсэн хүн айх айдасгүй болдог юм билээ 22 цагийн өмнө
Залуу зохиолч Э.Миеэгомбо: Залуус хэлбэр хөөхөөс илүүтэй ном уншдаг болмоор байна Өчигдөр
Г.Очирбат: Ээждээ ''хүү нь олон пүүстэй болно'' гэсэн амлалтаа амьд ахуйд нь харуулж чадаагүйдээ харамсдаг Өчигдөр
Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг: Эрсдэлээ зөв тооцоолбол уналт ч зөөлөн байдаг Өчигдөр
Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Х.Нямбаатарыг 100 хувийн саналаар сонголоо Өчигдөр
СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогдлоо Өчигдөр
СЕХ: Сонгогчид төв талбайд ирээд сургалтын саналын хуудсыг бөглөж, туршиж үзэх боломжтой Өчигдөр
В ба Д вирусийн хавсарсан халдвартай иргэдэд шаардлагатай эмийн үнийг бууруулна Өчигдөр
 ТАНИЛЦ: Ирээдүйд өвлөгдөх соёлын салбарын бүтээн байгуулалтууд Өчигдөр
Эхлээд хүнээ шүтье! Өчигдөр