8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол, Солонгосын ходоодны эмч нар чууллаа

2018-06-24 11:05:00

Монгол Солонгосын хамтарсан ходоодны хорт хавдрын тухай олон улсын II дахь удаагийн хурал өчигдөр Чингис зочид буудалд зохион байгуулагдлаа. Энэхүү сургалтыг Хавдар судлалын үндэсний төв, Монголын ходоодны хавдрын нийгэмлэг, БНСУ-ын ходоодны хорт хавдрын холбоо  хамтран “Ходоодны хорт хавдрын эрт илрүүлэг, оношилгоо, урьдчилан сэргийлэлт ба менежментийн орчин үеийн чиг хандлага” сэдвийн дор хуралдлаа. Тус хуралд БНСУ-ын Ходоодны хорт хавдрын холбооны тэргүүлэх профессор оролцож, БНСУ ходоодны хорт хавдартай тэмцсэн туршлагаас монголын дотор, ходоодны эмч нартай хуваалцсан юм. Мөн ходоодны хорт хавдар өвчний орчин үеийн чиг хандлага, мэс заслын орчин үеийн арга техникүүдийг танилцуулах чиглэлээр санал солилцов. Хуралд Монголын тэргүүлэх эмч мэргэжилтнүүд судлаачид, мэс засал, дуран эмгэг, анатоми, хавдар судлаач эмч нар оролцлоо. Уг сургалт нь “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг ходоодын хавдартай тэмцэх ажлаар үргэлжүүлэхээр ажиллаж байгаа юм байна.  “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд элэгний хавдарыг эрт илрүүлэх, вирусын эмийг нь өгөх, элэг шилжүүлэн суулгах хагалгааг эх орондоо хийдэг болсон. Тэгвэл “Элэг бүтэн Монгол хөтөлбөр” ходоодны хорт хавдартай тэмцэх ажлаар үргэлжилж байгаа нь энэ аж. Энэ хуралд БНСУ-ын Ходоодны хорт хавдрын холбооны тэргүүлэх профессор оролцож БНСУ ходоодны хорт хавдартай тэмцсэн туршлагаас хуваалцахын сацуу уг өвчний орчин үеийн менежментийн чиг хандлага, мэс заслын орчин үеийн арга техникүүдийг танилцуулцах гэнэ. Мөн Монгол улсын тэргүүлэх эмч мэргэжилтнүүд болон судлаачид эмч нар оролцож өөрсдийн мэдлэг туршлагаас хуваалцлаа. Улмаар ходоодны хорт хавдрын эрт илрүүлгийн ач холбогдол, урьдчилан сэргийлэлт, урьдал өвчний оношилгоо эмчилгээний арга, хожуу шатны хорт хавдар өвчтэй өвчтөнд энтерал ба парентерал тэжээлийг хэрэглэх нь зэрэг чухал сэдвүүдийг хөндөх, нэг ба хоёрдугаар шатлалын эмч нарт зориулсан тусгай сургалтыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. 

Я.Эрдэнэ-Очир: Ходоодны хорт хавдар ихэнхдээ хожуу оношлогдож, нас барах тохиолдол өндөр байна

Энэ үеэр Ходоодны хавдрын эрт илрүүлгийн хөтөлбөрийн төслийн талаар Монголын ходоодны хавдрын нийгэмлэгийн тэрүүн Я.Эрдэнэ-Очир “Сүүлийн жилүүдэд манай улсад ходоодны хорт хавдрын өвчлөл, нас баралт тасратгүй өсч, дэлхийд өвчлөлөөрөө хоёрдугаар байранд, нас баралтаар тэргүүлэх байранд орж байгаа гэсэн статистик бий. Хэдийгээр өвчний илрүүлэлт, өвчний бүртгэл мэдээлэл сайжирч байгаа гэж үзэж болох ч харамсалтай нь бодит байдалд дээрх статистик тоог хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Иймд бид өнгөрсөн жил ходоодны хавдрын эрт илрүүлгийн хөтөлбөрийн төслийг боловсруулан зохих шатлалын байгууллагад хүргүүлсэн. Бид цаашид дэлхийд тэргүүлэгч орон болох БНСУ-ын профессор эмч нартай хамтран ажиллаж шинэ технологи аргуудыг цаг алдалгүй нэвтрүүлэх болно. Энэхүү ажлыг хэрэгжүүлэхэд бидний хамтын санаачилга, хандлага хамгаас чухал. Манай орны хувьд ходоодны хорт хавдар ихэнхдээ хожуу оношлогдож, үүний улмаас уг өвчнөөр нас барах тохиолдол өндөр байна. Ходоодны хорт хавдар нь эрт үедээ ямар нэг өвөрмөц шинж тэмдэг  илэрдэггүй явдал юм. Өвчтөнүүдийн дунд хамгийн элбэг тохиолддог шинж тэмдгүүдэд ходоод аюулхай орчимд харлаж өвдөх, шалтгаангүй жин хасах шинжүүд багтдаг ч энэхүү шинжүүд зарим хүмүүст огт илрэхгүй явсаар хорт хавдар шатандаа орж хүндрэх тохиолдол байдаг. Мөн хоол орохгүй горойж тээглэх, нэг удаагийн хооллолтын хэмжээ эрс буурах, хэвлийгээр маш хүчтэй өвдөх зэрэг шинж тэмдгүүд өвчин хүндэрсэн үед илэрдэг аж. 

 

Жүн Хэн Ли: Өндөр ач холбогдолтой сургалт болж байна 

Солонгосын Самсунг эмнэлгийг ходоодны эмч, профессор Жүн Хэн Ли "Дэлхий дахинд жилд 951 мянга гаруй ходоодны хорт хавдрын шинэ тохиолдол бүртгэгдэж, 723 мянга орчим хүмүүс нас барж байна гэсэн судалгаа бий. Ходоодны хорт хавдар өвчний тархалт дэлхий дахинд адилгүй байдаг бөгөөд зүүн азийн орнууд, зүүн европ ба өмнөд америкийн бүсүүдэд уг өвчний тохиолдол илүү элбэг байдаг. Судалгаагаар ходоодны гарах хэсгийн хорт хавдрын нийт тохиолдлын 75 хувь нь Хеликобактерийн шалтгаантай байдаг бөгөөд ходоодны орох хэсгийн хорт хавдар ба Хеликобактерийн халдварын хамаарал тодорхой бус байна. Ходоодны хорт хавдар нь удамшлын суурин дээр орчны олон төрлийн хүчин зүйлс нөлөөлсний дүнд үүсдэг өвчин юм. Ходоодны хорт хавдар үүсгэгч хамгийн гол шалтгаан нь Хеликобактерийн халдвар бөгөөд уг өвчнийг үүсэхэд нөлөөлөх бусад хүчин зүйлсэд тамхины хэрэглээ, нитрит болон давсны өндөр хэрэглээ, Еппштейн Баррын вирусын халдвар, удамшлын өгүүлэмж  зэрэг багтаж байна. Энэ өвчний өвчлөл монголд нэлээд өндөр байгаа учраас монгол солонгосын эмч нар хамтарсан сургалт зохион байгуулж байна. Энэхүү сургалт нь маш өндөр ач холбогдолтой сайхан сургалт болж байна" гэв. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Unegui vzleg zohion baiguulaacheee
2018/06/25 66.181.161.65