ДАШТ-2018: Оросын хөлбөмбөгчдөөс допингийн шинжилгээ авахыг шаарджээ
2018-06-23

Оросын хөлбөмбөгчид дэвжээн дээрээ амжилттай тоглож байгаа нь зарим орны хардлагыг төрүүлсэн бололтой. АНУ болон Британийн зүгээс оросуудыг допинг хэрэглэсэн эсэхийг шалгах ёстой хэмээн FIFA-аас шаарджээ.

 

 

Тодруулбал, Америкийн Допингийн эсрэг агентлагийн дарга Трэвис Тайгарт Оросын шигшээ багийнхны саяхны ялалтын дараа багийн тоглогчдоос дахин нэмэлт шинжилгээ авахыг Хөлбөмбөгийн холбооноос шаардсан байна.

 

Ийнхүү шаардаж байгаа нь “ДАШТ-ий тоглолтыг үнэнч шударгаар явуулж байгаа гэсэн олон нийтийн итгэлийг хамгаалахын тулд” хийсэн хэрэг хэмээн тэрбээр тайлбарлажээ.

 

Энэ талаар мэдээлсэн Британийн Telegraph  сонин Америкийн санаачилгыг дэмжин, ДАШТ-2018-ын үеэрх Оросын шигшээ багийн тоглогчдын допинг шинжилгээний талаарх мэдээллийг өгөхийг Хөлбөмбөгийн холбооноос хүссэн байна. Харин хөлбөмбөгийн холбооныхон шинжилгээг эмч нууцлах ёстой учир энэ хүсэлтийг зохимжгүй гэж үзжээ.

 

Эргэн сануулахад, ДАШТ-2018 энэ сарын 14-нөөс долоодугаар сарын 15-ны хооронд Орос улсад зохион байгуулагдаж байгаа юм. Нээлтийн өдрийн тоглолт дээр Оросын баг Саудын Арабын багийг 5:0 харьцаатайгаар ялсан бол, Египетийн багтай тоглохдоо 3:1 харьцаатайгаар ялалт байгуулсан. Одоо оросууд зургаан оноотойгоор А хэсгийг тэргүүлж байгаа юм.

 

Б.Учрал

 

Shuud.mn
Сонин хачин
haashaa yum ene amerik uursduus ni jaahan iiluu garchihlaar booj uheh shahah yumaa uursdiiguu bainga mundag bh estoi gj bodoh yum ugui shuu ene delhiid ta naraas mundag uls zunduu bdag gedgiig huleen zuvshuuruh estoi nutagtaa sain togloj bgaa uls bolgonoos shinjilgee avch bh estoi yu tegvel 2002 ond solongosoos avahgui yasiin
2018-06-25
Америк гэгч хулгайч цагаачдын бүлэг дээрэмчидэд олон мянган жилийн түүхтэй бусад орнуудын хэрэг ямар ч хамаа байхгүй. Дуугүй л Индиануудын газар нутгийг чөлөөлж дэлхийгээр нэг тарж бусдын хар ажлыг хийвэл барав
2018-06-23