Нутгийн 40 хувьд нь зуншлага тааруу байна
2018-06-23

Энэ сарын 20-ны байдлаар зуншлага нийт нутгийн 30 орчим хувьд нь хэвийн байна. Тухайлбал, Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дорнодын ихэнх, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Архангай, Дархан-Уул, Төв, Нийслэл, Хэнтий, Сүхбаатарын зарим, Баян-Өлгий, Өвөрхангайн ганц нэг сумдаар хэвийн байгаа юм.

 

 

Харин 30 гаруй хувьд буюу Увс, Ховд, Завхан, Архангай, Говьсүмбэрийн ихэнх, Баян-Өлгий, Говь-Алтай, Хөвсгөл, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын зарим сумдад дунд үнэлгээтэй, нутгийн 40 орчим хувьд буюу Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговийн ихэнх, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Өвөрхангай, Төв, Хэнтий, Сүхбаатарын зарим Завхан, Архангай, Сэлэнгэ, Дорнодын ганц нэг сумдад гандуу байна.

Shuud.mn
Сонин хачин