Еврей хүмүүжил дэлхийд гайхагддагийн гол нууц

Еврей хүмүүжил дэлхийд гайхагддагийн гол нууц

Еврей хүмүүжлийн гол нууц юунд оршдог вэ? Тэд хүүхдээ бусдаас өөрөөр өсгөдөг аж. Тэдний хүүхэд өсгөх, гэр бүлээ хайрлах, хүндлэх ухааныг цухас сонирхоцгооё.

Еврейчүүд маш гэр бүлсэг. Хүүхдийнхээ оролцож буй уралдаан, тэмцээнд эмээ өвөө, ээж аав гээд бүгд л очиж харагдана. Хүүхэд уралдаанд ороод хамгийн сүүлд ирсэн ч "Ээ, энэ хурдан хүүхэд чинь манай хүүхэд байна шүү дээ. Хурдан гүйдэг тэр сайхан хөлийг нь нэг харья даа. Би багадаа яг ингэж эхлээд аажмаар хурдаа нэмсээр хамгийн хурдан гүйдэг сурагч болсон шүү. Миний хүү яг л аав юм даа" гэдэг аж. Хөгжмийн дугуйланд явж эхэлсэн охин хийлээ чахруулан дуугаргахад эмээ нь босч хүндэтгэлтэйгээр алга ташин "Яг зөв өнгийг олж дуугаргалаа шүү. Авьяастай юм гээч. Миний өмнө ирээдүйн алдарт Ростропов зогсож байна шүү дээ" гэнэ. Ийм маягаар хүүхэд болгон л ирээдүйн алдарт Абрамович, Аршавин, Билл Гейтс болдог бөгөөд ийм итгэл үнэмшлээр өссөн хүүхэд зорилгодоо хүрэх тэмүүлэлтэй болдог байна. Ээж хүн бол үр хүүхдийнхээ амжилт ололт, уналт босолт бүх зүйл дээр хажууд нь байх ёстой гэсэн зарчим энд үйлчилдэг. Гэхдээ хүүхдийнхээ өмнөөс бүхнийг хийнэ гэсэн үг биш. Хүүхэд өөрөө бүхнийг хийнэ. Ээж дэмжинэ. Ээжийгээ байхад хүүхэд хүчтэй, урам зоригтой, бас өөртөө итгэлтэй, ямар нэгэн далдын ид шид тусалж буй мэт л аливаа зүйлийг илүү сайн хийж чаддаг байна.

Еврей ээжүүд хүүхэд хүмүүжүүлэх арга барилдаа эсрэг, тэсрэг хоёр зарчимыг нэгэн дор хэрэгжүүлдэг аж. Тэр нь хүүхдэдээ дээд зэргийн эрх чөлөө олгоод, мөн дээд зэргээр шаардлага тавьдаг аж. Хүүхэд сургууль гэртээ хийх ёстой бүхнээ хариуцлагатай хийж үүргээ гүйцэтгэж байж бусад эрх чөлөөгөө эдэлнэ гэдгээ ухамсарласан байдаг. Үүнийг орон зайгаар баримжаалбал хатуу чанд хана туурга, цоож бүхий асар том орон зайтай өрөөгөөр төсөөлж болох юм. Тэд хүүхдэд олон зүйлийг чөлөөтэй хийх эрх чөлөө олгож, ялих шалихгүй зүйл дээр загнан шүүмжилж, уран бүтээл хийхэд нь саад болдоггүй аж. Тодруулбал, чанга хөгжим тоглох, ханын цаасан дээр зураг зурах, гэрт байгаа зүйлсээр шинжлэх ухааны туршилт хийх, хольж хутган өнгө, үнэр амт оруулах гэх мэт. Энэ их эрх чөлөөний хажуугаар бас хийхийг хориглосон, эсвэл заавал дагаж мөрдөх зүйлүүд байна. Тухайлбал, ахмад настныг хүндлэх, мэндлэх, хичээл сургууль болон багш нартаа хүндэтгэлтэй, хариуцлагатай хандах, эрүүл мэндээ анхаарах, ариун цэврийг сахих, бусдад садаа болохгүй байх, үнэнч шударга байх. Эдгээрийг заавал дагаж мөрдөж хэвшсэн байна.

Еврей ээж хүүхдэдээ "Чи муу байна", "Чи ч өөдгүй хүүхэд юм даа" гэж хэзээ хэлдэггүй, харин "Ийм сайн хүүхэд яагаад ийм тоогүй зүйл хийчхэв дээ", Тун ч тусгүй хэрэг болжээ" гэдэг байна. Алдаа гаргах, сахилгагүйтэх зэрэг нь хүүхдэд байх ёстой хэвийн зүйл гэнэ. Яагаад гэвэл тэд бүхий л зүйлийг шинээр танин мэдэж байгаа. Хүүхдийг хийсэн болгон дээр нь шүүмжлэх нь тус болдоггүй, харин ч нөхцөл байдлыг улам хүндрүүлдэг гэж үздэг аж. Иймд хүүхэд бол дандаа сайн хүүхэд, харин хийсэн үйл нь тусгүй, тааруу зүйл байж болно. Ийм зүйл хийхэд хүргэсэн учир шалтгааныг нь олоод тайлбарлан таниулахад хүмүүжлийн гол ач холбогдол орших нь. Нэг үгээр хэлбэл хүүхдийг өөрийг нь биш, хийсэн үйлдлийг нь авч үздэг гэнэ.

Хүүхдийг зөв цагт нь, зөв зүйлд нь харамгүй магтаж байх зарчим. Жижиг ч гэсэн амжилтыг нь урамшуулан магтаж улмаар дараагийн амжилтанд хүргэх шат болгох. Энэ нь хүүхдийг өөртөө итгэлтэй, өөрийн хүч чадалдаа итгэх итгэлтэй болгон хүмүүжүүлдэг хамгийн үр дүнтэй арга юм. Би энийг чадсан юм чинь дараагийнхыг ч бас хийж чадна гэсэн итгэлтэй болгодог. Зөвхөн өөрийг нь өөрт нь магтах төдийгүй найз нөхөд, танил, ах дүүгийнхээ дэргэд хүүхдийнхээ хийсэн сайн зүйл, хүрсэн амжилтыг магтан ярих хэрэгтэй. Хүүхдийнхээ дэргэд болон өөрт нь сонсогдохоор орчинд хүүхдийг бахархан ярих нь хүүхдэд илүү их хичээх, амжилтанд хүрэх их урам зориг өгдөг.

Өөрийнхөө гаргасан сайн муу аль ч зан хандлагад нь бүрэн хариуцлага хүлээлгэх зарчим Еврей гэр бүлийн хүүхэд хүмүүжүүлэх арга барилд том байр суурь эзэлдэг. Хүүхдэд нэг зүйлийг олон дахин давтан хэлэх хэрэггүй, харин биеэр үлгэрлэх нь хамгийн сайн нөлөө үзүүлдэг. Эцэг эхийн ганц л буруу үзүүлсэн жишээ, биеэ авч яваа байдал, буруу үг, үйл хөдлөл нь хүүхдэдээ хэлсэн мянган сайхан зөвлөгөөний тань үр дүнг хормын дотор л алга болгох чадалтай байдаг. Таны хийж буй зүйлийг хараад хүүхэд шууд тусгаж авдаг. Иймд та хүүхдээ байхгүйд ч үлгэр жишээ байж сурснаар гэнэ алдаж баригдах зүйлгүй санаа амар байж болно.

Хүүхдийн хүмүүжлийн суурь гэр бүлийн хүмүүжлээр тавигдана. Хичнээн бат бэх, сайн суурь тавина гарах үр дүн төчнөөн сайн байна. Эцэг эхийн үзүүлсэн үлгэр дууриалал, олгосон хүмүүжил үр хүүхдийн тань ирээдүйд цогцлоох гэр бүлд тэр чигээрээ очиж, үе дамжин уламжлагдах болно. Үр хүүхдээ аз жаргалтай гэр бүлтэй, сайхан амьдраасай гэж хүсэж байгаа бол та өөрөө аз жаргалтай амьдрах ёстой. Хайр, харилцан итгэлцэл, хүндэтгэл дээр гэр бүл тогтдог. Хүүхэд эцэг эхээ эхлээд бие биедээ хайртай, аз жаргалтай хос, дараа нь үр хүүхэддээ хайртай эцэг эх гэж харж байх нь чухал. 

Еврей гэр бүл үр хүүхдээ өлгийтэйгөөс нь эхлэн ирээдүйд сайн эцэг эх болгон хүмүүжүүлэхэд анхаардаг. Энэ хүмүүжлийн арга нь хүүхдийн тоглоом, наадамд шингэсэн байна. Гэр бүлээ авч явах, эцэг эхээ хайрлах, үр хүүхдээ хүмүүжүүлэх гэдгийг хүнд хэцүү ачаа, үүрэг хариуцлага, зовлон гэж ойлгуулахаас илүү хүний амьдралын гол утга учир, аз жаргалын түлхүүр гэдгээр яс маханд нь шингэтэл ойлгуулж өсгөдөг. Хүүхдүүд өсөж том болоод гэр бүл зохиох болоход гэр бүлийн харилцааны нарийн ширийн асуудалд яаж хандаж, шийдэхийг хүртэл зааж зөвлөдөг байна. "Эхнэр", "нөхөр", "ээж", "аав" байна гэдэг нь олж авсан мэргэжлээс урьтаж эзэмших ёстой үндсэн "мэргэжил" гэдгийг бүгд мэддэг. Эцэг эх болоход бэлтгэх хичээл сургалтууд синагогчууд болон еврейчүүдийн боловсролын хөтөлбөрт заавал үзэх ёстой хичээлээр орсон байдаг.

Хичээл сургуульд хүүхэд маш их цаг зарцуулна. Учир нь сурах ёстой хэл, уран зохиол, тоо, хими физик, газарзүй гээд үндсэн хичээлүүдээс гадна бие бялдар болоод гоо зүйн хичээлүүд болох биеийн тамир, спорт, гадаад хэл болон хөгжмийн олон төрлүүдээр хүүхэд заавал хичээллэж, төгс сайн эзэмших хэрэгтэй болдог. Эрдэм мэдлэг бол амьдралын ололт амжилтын үндэс, гол түлхүүр гэж үздэг. Еврей хүүхдүүдэд амралт чөлөөт цаг байхгүй мэт харагдах боловч хийж буй зүйлээсээ ачаалал бага авч, зүгээр л амьдралын хэвшил болгож, түүнээсээ таашаал, баяр баясгалан авч чаддаг нь суурь хүмүүжлийн гол ач холбогдол оршиж байгаа юм. Үүндээ маш багаас суралцсан байдаг тул тэдний хувьд энэ бүхэн зүгээр л өдөр тутмын зүйл болж бие организм, сэтгэл санаа нь үүнд бэлтгэгдсэн байдаг тул ердөө ч түүртдэггүй, харин ч баяр баясгалантай, аз жаргалтай амьдралын эх үүсвэр болж, мөрөөдлөө биелүүлэх, хүссэнээрээ амьдрахад нь түлхэц болж өгдөг байна.

Нэгэн хижээл насны эрэгтэй "Миний ээж үргэлж хамт байж, тусалж дэмждэг. Одоо тэрээр тэнгэрийн оронд байгаа ч зовлон жаргал бүхэнд ээж маань надтай хамт байхыг би мэдэрдэг. Энэ нь надад хэчнээн хэцүү байлаа ч зовлонг маань нимгэлж, бэрхшээлийг даван туулах, зоригжих хүч чадал өгдөг. Ээж хамт байгааг мэдрэх хамгийн сайхан" гэсэн байдаг. Тэгэхээр тэдний хүмүүжлийн эх ундарга нь үр хүүхдэдээ бүхнээ зориулсан эх хүн байх нь.

Мөн та бүхэн еврей эцэг эх хамгийн хүнд хэцүү үед ч үр хүүхдээ ямар баяр баясгалантай, аз жаргалтай болгож, өөрөө ямархан үлгэр дууриал үзүүлж, хүүхдийнхээ төлөө хэрхэн зүтгэж, юу хийдгийг "Амьдрах сайхан" хэмээх гайхамшигтай киноноос харсан биз ээ. Зөвлөлт гүрний үүсгэн байгуулагчдын нэг, онолч, тууштай марксист Койокан Лев Тройцкий тэртээ 1940 онд нэгэн цагт хамтран зүтгэгч асан И.Сталин захиалгат ажиллагаагаар цаг бусаар хорвоог орхисон. Түүний бичсэн гэрээслэлд “Амьдрах ёстой сайхан юм. Хойч үеийнхэн маань амьдралыг бусармаг явдал, дарлал, хүчирхийллээс цэвэрлэж, амьдралаа баяр жаргал, хайр энхрийллээр дүүргэж явах болтугай” гэсэн хамгийн сүүлийн мөр нь уг киноны гол утга санаа болж, Италийн жүжигчин, найруулагч Роберто Бенини 1997 онд өөрөө найруулж, гол дүрд нь тоглосон киногоо “Амьдрах сайхан” хэмээн нэрлэсэн байдаг.

Нацистууд еврейчүүдийг хомроглон баривчилж, хорих лагерьт хорьж, хөгшид хүүхдийг хийн зууханд шатааж байлаа. Хүүтэйгээ хамт насанд хүрэгчдийн хорих лагерьт хоригдсон Гвидо үхлээс, хийн зуухнаас, айдсаас Жошуа хүүгээ аврахын тулд эргэн тойронд нь өрнөж байгаа энэ бүхэн бол тоглоом гэж ойлгуулаад үгэнд нь сайн орж, тоглоомын дүрмээс гажихгүй байвал танк хожно гэж итгүүлдэг. Шагналыг авахын тулд заавал 1000 оноо цуглуулна. Гэхдээ оноо авах гол дүрэм нь герман цэргүүдийн нүдэнд харагдахгүй байх, уйлж болохгүй, цэргүүдээс юу ч гуйж болохгүй. Эргэн тойрны цус, нулимс, үхэл зовлонг мэдэхгүй, ойлгохгүй балчир хүү нь аавдаа бат итгэж, энэ бол зөвхөн тоглоом гэж бодно.

Хүнд хүчир ажлын дараа яаж ч ядарч байлаа, амьдралд нь юу ч тохиолдсон хүүгийнхээ өмнө тэр дандаа л инээмсэглэж, цоглог байдаг байв. Тиймдээ ч бяцхан хүү Жошуа нь хүнд бэрхийг мэддэггүй. Харин ээж нь яагаад өөрсөдтэй нь цуг байхгүй байгаад л бага зэрэг гайхаж асууна. Удалгүй чөлөөлөх армийнхан ирж, дайснууд ялагдан ухрахад хүүтэйгээ амьд үлдэж чадсан Гвидо эхнэрээ олохоор үлддэг. Харин бяцхан Жошуагаа яахав хэмээн бодож байгаад нэгэн арга олжээ. Тэр хүүдээ энэ бол тоглоомын сүүлийн шат болох нуугдаж тоглох тоглоом гэж ойлгуулаад цахилгааны шийтэнд нууж орхино. Харамсалтай нь хүүгийн эцэг дайснуудад баригдан буудан хороогдохоор туугдан явдаг. Тэрээр үхэл рүү алхаж байхдаа ч хөгжилтэй инээмсэглэдэг бөгөөд хүүгийнхээ сэтгэлд тэр янзаараа үлдэнэ.

Эцгийн хайр, ханийн хайр гэж чухам юу болохыг, хайрынхаа төлөө хүн юу хийж чаддагийг харуулсан инээдэмтэй мөртлөө гүнзгий эмгэнэлтэй, нулимсан дундуур бас инээлгэж чаддаг, хүн үр хүүхэд, гэр бүлээ хайрлахын утга учрыг мэдрүүлсэн энгийн мөртлөө тийм л нэг агуу кино. Гайхамшигт инээмсэглэлийн үр дүнд бяцхан хүү Жошуа дайны аймшгийг мэдэхгүйгээр ээжтэйгээ уулзсанаар кино төгсдөг. Энд л еврей хүмүүжлийн гол нууц оршино.

25
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417