Төрийн нууц задруулж, ОХУ руу зугтсан Эдвард Сноуден хэрхэн аж төрж байгаа вэ?
Америкийн тагнуулын төв байгууллагын ажилтан асан Эдвард Сноуден (Edward Snowden) таван жилийн өмнө Засгийн газрын нууцын зэрэглэлтэй материалуудыг задруулж, шуугиан тарьсныг та бүхэн санаж байгаа байх. АНУ-ын тагнуулын төв байгууллага иргэдийн утасны дуудлагын түүх, мессеж, цахим шуудан зэргийг хянаж байсныг илчилсэн Эдвардыг эх орноосоо урвагч гэж төр засгийнхан үзэж байсан бол түүнийг баатар ч гэх хүмүүс байсан юм. Мөн дан америк иргэд ч гэлтгүй өөр улсын 100 гаруй удирдагчийн хувийн дуудлага, зурвасуудыг ч ажиглаж байжээ. Шүгэл үлээснийхээ дараа Эдвард Сноуден Москва руу оргон зайлсан бөгөөд 2020 хүртэл ОХУ-д орогнох эрхтэй байгаа юм.
"Тэр үлдсэн амьдралаа ганцаардмал, тусгаарлагдсан, сэтгэлээр унасан, архинд живсэн байдлаар өнгөрүүлэх болно" гэж АНУ-ын тагнуулын төв байгууллагын дарга таван жилийн өмнө хэлж байжээ. Эдвардыг ОХУ-д ирснээс нь хэдэн сарын дараа найз бүсгүй Линдсэй Миллс нь (Lindsay Mills) түүний араас нь очсон юм. Линдсэй бүжигчин мэргэжилтэй бөгөөд тэд хэрэг гарахаас өмнө дөрвөн жил үерхээд байжээ.
Найз залуугаа энэ хэрэгт холбогдсоны дараа Линдсэй "Би өөрийн луужингаа алдчихлаа. Хөлгүй далайн ширүүн давалгаанд цохигдон туугдаж байгаа мэт санагдаж байна. Баяртай найзууд минь. Далайн давалгаа намдсан үед дахин уулзъя" хэмээн 2013 оны зургадугаар сард постолж байжээ.
Эдвард болон Линдсэй нар ОХУ-д санаснаас илүү сайхан амьдарч байгааг тэдний инстаграм зургуудаас харж болохоор байна. Линдсэйн оруулсан зургийн доор хүмүүс сэтгэгдэл бичин тэднийг яг хаана амьдарч байгааг асуухад тэр "Би хаана амьдардгаа хэлэхгүй" гэж хариулдаг аж. Тэгвэл дэлхийг донсолгосон хэргийнхээ дараа Эдвард хайрт найз бүсгүйтэйгээ хэрхэн амьдарч байгааг дараах зургуудаас сонирхоцгооё.
2018 оны Валинтины баяраар
2016 оны Шинэ жилийн баяраар
Линдсэй ихэвчлэн өөрийн хөрөг зургуудаа инстаграмдаа оруулдаг