Эцгийнх нь өгсөн үнэтэй зөвлөгөө тэрбумтнуудыг амжилтад хөтөлжээ

Эцгийнх нь өгсөн үнэтэй зөвлөгөө тэрбумтнуудыг амжилтад хөтөлжээ

Эцэг хүн үргэлж үр хүүхдэдээ сайн сайхныг хүсэж,  зааж зөвлөж байдаг билээ. Амжилтад хүрсэн эрхмүүдийн энэ өндөрлөгт хүрсэн нэг нууц нь мэргэн эцгүүдийнх нь зөвлөмж, сургаалиудтай салшгүй холбоотой байдаг. Тэгвэл дэлхийн шилдэг тэрбумтнуудын аав үр хүүхдүүддээ юу гэж зөвлөснийг та бүхэнд орчуулан хүргэе.

1 Мег Уитмен (Meg Whitman): Эелдэг бай

Мег Уитмен (Meg Whitman): Эелдэг бай

Эелдэг байх зөвлөгөө хэтэрхий улиг болсон мэт санагдаж магадгүй ч дэлхийд технологиороо тэргүүлэх Хэвлэтт-Пэйкард (Hewlett-Packard) компанийн өмнөх захирлын хувьд сонсож байсан хамгийн үнэтэй зөвлөгөө нь энэ аж. “Манай аав надад энэ талаар хэлж байсныг би хэзээ ч мартдаггүй юм. Тэрээр "Хэн нэгэнтэй муухай харьцах хэрэггүй. Чи амьдралдаа тэр хүнтэй дахин таарч болно шүү дээ. Мөн чи тэр хүнтэй тааруу харьцсанаар юуг ч өөрчлөхгүй, хол ч явахгүй” гэж хэлдэг байсан" хэмээн Мег дурсаж байжээ.

2 Т.Бүүнэ Пикэннс (T. Boone Pickens): Төлөвлөгөөтэй бай

Т.Бүүнэ Пикэннс (T. Boone Pickens): Төлөвлөгөөтэй бай

“BP Capital Management” хөрөнгө оруулалтын компанийн захирал Т.Бүүнэ Пикэннсийг гэрээсээ хол Оклахама мужид сурч байх үед нь түүний аав ирж ухаарлын хэдэн үг хэлж байжээ. “Төлөвлөгөөтэй тэнэг хүн төлөвлөгөөгүй ухаантай хүнээс дээр. Харин ээж бид хоёр чинь төлөвлөгөөгүй тэнэг хүүхэдтэй юм байна. Бид чамайг энд цагаа хий дэмий үрж байна гэж бодож байна. Чи энэ байдлаараа юунд ч хүрэхгүй” хэмээн зэмлэжээ. Түүний аавын зөв байсан юм. Пикэннс тэр үеэс хойш ирээдүйгээ төлөвлөж, сонирхолгүй мэргэжлээ орхиж их сургуулийн ангиа сольжээ. “Надад төлөвлөгөө бий. Тэр өдрөөс хойш байсаар ирсэн” гэж Пикэннс хэлсэн байна.

3 Билл Гейтс (Bill Gates): Сайн чадахгүй зүйлээ хий

Билл Гейтс (Bill Gates): Сайн чадахгүй зүйлээ хий

“Microsoft”-ын өмнөх захиралд хуульч эцэг нь үнэтэй зөвлөгөөнүүдийг өгч байжээ. Тэрээр Билл Гейтст "Сайн хийж чаддаггүй зүйлдээ ч хөрөнгө оруул" хэмээн сургасан байна. “Fortune” сэтгүүлийн газарт 2009 онд өгсөн ярилцлагадаа Билл Гейтс "Миний эцэг эх намайг хөлбөмбөг, усанд сэлэлт, америк хөлбөмбөг гэх мэт олон төрлийн спортоор хичээллүүлдэг байсан. Тэр үед надад энэ бүхэн хэрэггүй зүйлс шиг санагддаг байсан ч миний чаддаггүй олон зүйлсийг таниулж, зөвхөн чаддаг хэдхэн зүйлдээ анхаарч суухгүй байхыг сургасан юм. Тэр бүгд миний удирдах ухааныг надад суулгаж өгсөн” гэжээ.

4 Индра Нуйи (Indra Nooyi): Эерэг зорилготой бай

Индра Нуйи (Indra Nooyi): Эерэг зорилготой бай

"Pepsi" ундаагаараа дэлхий даяараа алдаршсан “The PepsiCo” компанийн захирал аавынхаа өгсөн зөвлөгөөний ачаар ертөнцийг үзэх үзлээ өөрчилсөн байна. Түүний эцэг “Хэн ч юу ч гэж байсан, тэд юу ч хийж байсан хамаагүй эерэг бодол санаа зорилготой байгаарай. Ингэснээр бусдыг сонсож сурах болно. Тэгснээр тэр хүмүүс ч чамайг сонсдог болно" гэж  хэлдэг байжээ.

5 Ричард Брэнсон (Richard Branson): Ярихаасаа илүү сонс

Ричард Брэнсон (Richard Branson): Ярихаасаа илүү сонс

“Намайг бага байхад манайх хүүхэд бужигнасан айл байсан. Ээж ажлаа хийгээд эгч бид хоёр гэр тойрч гүйлддэг байлаа. Тэр эмх замбараагүй байдал дунд манай аав тун тайван байдаг байв. Тэр тийм ч дуугүй хүн байгаагүй ч гэр бүлийнхнээсээ хамгийн үг цөөнтэй нь байсан юм. Энэ нь гайхалтай тэнцвэрийг гэрт авчирдаг байлаа. Мөн юу ч тохиолдсон түшиж, найддаг хүн бол аав минь байсан юм. Түүнээс сонссон хамгийн мартагдашгүй зөвлөгөө бол “Ярихаасаа илүү сонс. Учир нь хэн ч өөрөө өөрийнхөө хоолойг сонсоод юм сурч авдаггүй юм” гэж Английн бизнесмэн, "Virgin" группийг үүсгэн байгуулагч Ричард Брэнсон хэлж байна.

6 Стив Жобс (Steve Jobs): Хашааны ар талыг буд

Стив Жобс (Steve Jobs): Хашааны ар талыг буд

Алдарт тэрбумтан Стив Жобсын эцгийг Паул Жобс гэдэг байжээ. Тэрээр техник хэрэгсэл янзлахдаа гаргууд хүн байсан тул хүүдээ хэрхэн агуу зүйлс хийх ухааныг зааж өгчээ. Нэг өдөр  хашаагаа будаж байхдаа Стив Жобсын аав “Чи хашааны ар талыг урд тал шиг нь сайхан будна шүү. Хэдийгээр хэн ч харахгүй боловч чи үүнийг мэдэж байгаа. Аливаа юмсыг хийхдээ төгс хийхийг зорьж бай” гэж хэлж байжээ. 

7 Марта Стюарт (Martha Stewart): Чи бүгдийг ч хийж чадна

Марта Стюарт (Martha Stewart): Чи бүгдийг ч хийж чадна

Бизнесийн салбарт амжилтад хүрсэн хатагтай хөрөнгө оруулалтын зоригтой шийдвэр гаргах зан чанараа эцгээсээ өвлөн авсан байна. Америкийн бизнес эмэгтэй, зохиолч тэрээр “Миний аав надад хэрэв чи хүссэн зүйлсээ хийх л юм бол чадах болно гэж хэлдэг байсан. Энэ үгс нь надад  өөрийн шийдвэртээ итгэх зоригийг суулгаж өгсөн” гэжээ. 

8 Мохамед Эл-Эриан (Mohamed El-Erian): Бусдын бодлыг бодолцож үзэж бай

Мохамед Эл-Эриан (Mohamed El-Erian): Бусдын бодлыг бодолцож үзэж бай

Эдийн засгийн үйлчилгээ үзүүлдэг Европын "Allianz" компанийн захирал Эл-Эриан хүрээллийнхээ бүсээс гарч өөрийгөө сорих зан чанараа ааваасаа сурсан гэнэ. Түүний эцэг Франц дахь Египетийн Элчин сайд байжээ.

"Манайд өдөр бүр хамгийн багадаа дөрвөн сонин ирдэг байсан. Би ааваасаа яагаад ийм их сонин захиалдгийг нь асуухад тэр "Олон үзэл бодлыг нэгэн зэрэг авахгүй, ганц өнцөгт л баригдах юм бол ухаан санаа чинь хаагдана. Төд удалгүй чи ганцхан өнцгөөр харж сэтгэсээр тэр бодлынхоо боол нь болох болно" хэмээн хэлж байсан" гэж Эл-Эриан дурсчээ.

9 Уолт Бэттингер (Walt Bettinger): Нэр хүндийг худалдаж авч болдоггүй

Уолт Бэттингер (Walt Bettinger): Нэр хүндийг худалдаж авч болдоггүй

Банк санхүүгийн байгууллага болох "Charles Schwab"-ийн захирал Уолт Бэттингерийн эцэг хүүдээ хамгийн энгийн болоод үнэтэй зөвлөгөөг өгч байсан аж. "Дэлхий дээрх ихэнх зүйлийг худалдан авч болно. Харин нэр хүндийг л мөнгөөр авч чадахгүй" гэж хэлж байжээ. 

10 Барбара Коркоран (Barbara Corcoran): Удирдагчаа бүү дага

Барбара Коркоран (Barbara Corcoran): Удирдагчаа бүү дага

Үл хөдлөхийн салбарын од Барбара Коркоран бизнес хийх ухаанаа эцгээсээ сурсан гэнэ. "Миний аав дарга нь нэг зүйлийг хий гэж тушаавал ажлаасаа гарах хүн байсан" хэмээн түүнийг дурсан ярьжээ.

"Хэрэв тэр 17.30-аас өмнө гэртээ ирвэл түүнийг халагджээ гэдгийг бид бүгд мэддэг байлаа. Нэг өдөр 18.00 цагт оройн хоолоо идэхээр суусан юм. Аав минь "Юу гээч хүүхдүүд ээ гэж хэлэхэд нь бид "Та халагдчихсан уу? гэж нэгэн дуугаар хэлээд инээлдэж билээ. Тэр оройн хоол тэр сарын хамгийн хөгжилтэй оройн хоол байсан" хэмээн Барбара нэгэн ярилцлагадаа хэлж байжээ. 

11 Марк Кубан (Mark Cuban): Хөгжилд

Марк Кубан (Mark Cuban): Хөгжилд

Технологийн салбарт амжилтад хүрсэн тэрбумтны эцэг хөгжилтэй эрх дураараа амьдрахыг хүүдээ зөвлөжээ. "Өнөөдөр бол чиний хамгийн залуухан байх өдөр. Чи үргэлж иймээрээ амьдрах хэрэгтэй. Чи өдөр бүр залуухан, сэргэлэн цовоо амьдрах хэрэгтэй" гэж зөвлөж байжээ. Харин Марк Кубан "Би эцгийнхээ хэлснийг яг одоо хийж л яваа. Би өнөөдрөөрөө амьдарч явна" гэжээ.

12 Сара Блэйкэли (Sara Blakely): Бүтэлгүй оролдлого бүрийг сайнаар хүлээж ав

Сара Блэйкэли (Sara Blakely): Бүтэлгүй оролдлого бүрийг сайнаар хүлээж ав

Сара Блэйкэлигийн эцэг оройн хоолны үеэр хүүхдүүдээсээ тэр өдрийн талаар асууж ярилцдаг байгаагүй бол АНУ-ын дотуур хувцасны "Spanx" компани өнөөгийн түвшинд хүрч чадахгүй байсан. "Манай аав оройн хоолны үеэр дүү бид хоёроос тэр долоо хоногт юун дээр алдсан, юу хийх гэж зориод бүтэлгүйтсэн зэргийг асуудаг байсан. Би аавдаа бүтэлгүйтсэн, азгүйтсэн тухайгаа хэлэхэд тэр "Цохиорой. Чамд явах урт зам байна" гээд надтай алгаа цохихоор зангадаг байсан" гэж Сара ярьжээ. 

13 Кэннэт Чэнаулт (Kenneth Chenault): Чиний хянаж чадах цорын ганц зүйл бол чиний үйлдэл

Кэннэт Чэнаулт (Kenneth Chenault): Чиний хянаж чадах цорын ганц зүйл бол чиний үйлдэл

Дэлхий дээр хүний хянаж болохгүй олон зүйд байдаг. "American Express"-ийн өмнөх захирал энэ эрийн эцэг чаддаг зүйлдээ анхаарч ажиллахыг хүүдээ зөвлөдөг байжээ. "Бүх зүйлд анхаарлаа хандуулах хэрэггүй, зөвхөн өөрийн хянаж чадах зүйлдээ цагаа зарцуул. Харин чиний хянаж чадах ганц зүйл чинь чиний үйлдэл юм" гэжээ. 

14 Стив Балмер (Steve Ballmer): Зүрх сэтгэлээ зориулж хий

Стив Балмер (Steve Ballmer): Зүрх сэтгэлээ зориулж хий

"Microsoft"-ын өмнөх захирал Стив Балмер одоогоор мэргэжлийн сагсан бөмбөгийн "Los Angeles Clippers"-ийн эзэн билээ. Түүний эцэг "Хэрэв чи ажил хийх гэж байгаа бол ажлаа л хий. Гол нь бүх зүрх сэтгэлээ зориулж хий" гэж зөвлөж байжээ. 

15
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417