Дүрвэгсдийн хуаранд зочилсон Анжелина Жолигийн сэтгэл шимширчээ
Сирийн дайнаас зугтсан 33 мянган дүрвэгсдийн хуаранд Холливудын нэрт жүжигчин Анжелина Жоли саяхан зочилсон байна. Тэрээр Ирак дахь нөхцөл байдлын талаар "НҮБ-д сайн дурын ажил хийсэн 17 жилийн хугацаанд миний харж байсан хамгийн хэцүү, хүнд нөхцөл байдал энд байна. Эдгээр дүрвэгсэд бүх зүйлсээ алдаж, ядуу зүдүү, өлөн зэлмүүн амьдарч байна. Тэдэнд хүүхдэдээ өгөх эм ч алга. Хотыг дахин босгох ажил шуурхай явагдана гэж найдаж байна" хэмээн хэлсэн байна. Тэрээр Домиз хуаранд сүүлийн зургаан жилийн хугацаанд гурван удаа зочилжээ. Эрүүл мэндийн тусламж, хангамж хангалтгүй байгааг олон улсын байгууллагууд анхааралдаа авахыг уриалсан байна.
Алдарт жүжигчин Анжелина Жоли Домиз хуаран дахь дүрвэгсэдтэй уулзаж байгаа нь
Иракийн хойд хэсгүүдэд бүтээн босголтын ажил хийж, хэвийн байдалдаа орж байгаа ч дүрвэсэн оршин суугчид эргэж ирэх нь бага байгаа гэнэ. Исламын улс Мосул хотыг гурван жилийн турш Халифын вант улсын бааз болгон ашигласнаас 900 мянган оршин суугч дүрвэсэн аж.
Хоёр жилийн дараа уг хотыг эргүүлэн авахын тулд 40 мянган амь зольсон байна. Хэдий хотыг эрүүлэн авсан ч 70 гаруй хувь нь сүйдсэн байжээ.
Эргэн тойрноо хараад сэтгэл нь өвдсөн харагдаж байв.
Жоли НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгчөөр 2001 оноос ажиллаж эхэлсэн. Тэрээр удахгүй Камбож, Кени улсын иргэдтэй уулзахаар явах гэнэ.
Домиз дахь оршин суугчид Анжелина Жолиг харах гэж гарч ирсэн байгаа нь