Өчигдөр буюу 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол журмын дагуу амжилттай явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2018 оны 5 дугаар сарын 1-нээс 5 дугаар сарын 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2018 оны 6 дугаар сарын 16-ний 23 цаг 59 минутаас өмнө бүртгүүлсэн 21,272,728 баримт хамрагдсанаас:
10 сая төгрөгийн 2
5 сая төгрөгийн 26
1 сая төгрөгийн 192
200 мянган төгрөгийн 1944
50 мянган төгрөгийн 19134 баримт тохиролд таарч, нийт 21298 иргэн азтан боллоо. Супер азтан тодорсонгүй.