Л.Болд: Б.Бямбасайханыг 24 хоног хорихдоо ганц ч байцаалт аваагүй байна

2018-04-25, 08:58 Улс төр 1,076 5
Л.Болд: Б.Бямбасайханыг 24 хоног хорихдоо ганц ч байцаалт аваагүй байна

УИХ-ын гишүүн Л.Болд Оюутолгойн гэрээний асуудлаар хоригдож,шалгагдаж байгаа хүмүүстэй Хүний эрхийн дэд хорооны хүрээнд хорих 461-р ангид очиж уулзаад ирсэн талаар тодрууллаа.

 

- Та хорих 461 дүгээр ангид очоод ирлээ. Ямар зорилгоор очив?

- Ойрын үед олны анхаарлын төвд байгаа Оюутолгойн гэрээний асуудлаар хоригдож, шалгагдаж хүмүүстэй Хүний эрхийн дэд хорооны үйл ажиллагааны хүрээнд уулзаад ирлээ. Бүгдтэй нь уулзах хүсэлт тавьсан боловч эмнэлэгт хэвтэж байгаа Ерөнхий сайд асан С.Баяртай уулзах зөвшөөрөл өгсөнгүй. Бусад дөрвөн хүнтэй уулзлаа. Хорих нөхцөл байдал, хүний эрхийн нөхцөл байдал, хэргийн шалгалт, хуулийн хүрээнд хийгдэж байгаа асуудлууд, эрүүл мэндийн байдал гээд хүний эрхийн талаасаа танилцах бүх асуудлуудтай нь танилцлаа.

 

- Нөхцөл байдал ер нь ямар байна?

- Ер нь энэхүү баривчилгаануудын эргэн тойрон дахь гадаад дотоод нөхцөл байдлуудад сэтгэл зовних асуудал олон байна. Оюутолгойн гэрээний хүрээнд баривчлагдан,' шалгагдаж байгаа тэдгээр хүмүүст эрүүл мэндийн тодорхой шалтгаанууд байгаад миний сэтгэл зовниж байна.

Дээр нь зүгээр улс төр л хийх гээгүй бол эдгээр хүмүүсийг барьж, хорьж шалгах зайлшгүй шаардлага байна уу үгүй юу гэдэгт эргэлзэж байна. Тухайлбал, Б.Бямбасайханы хувьд 24 хоног хоригдож, шалгагдаж байгаа боловч нэг ч удаа байцаалт аваагүй байна. Энэ бол нэг ёсны залхаан цээрлүүлэлт. Тэгэхээр бидэнд хүний эрх талаасаа маш их эргэлзээ үүсэж байна л даа. Энэ бүх асуудлаар УИХ-ын Хүний эрхийн дэд хороог удирдлагатай болгож, ойрын үед хуралдуулах ёстой. Мэдээж хэрэг хуулийн хүрээнд Монгол Улсын иргэн аливаа хүн, хэн ч шалгагдах нь нээлттэй.

Гэхдээ цаанаа хүний эрх талаасаа ямар нэгэн асуудал үүсгэхгүй байх үр дагавраа бид олон талаас нь тооцох шаардлагатай гэж бодож байна.

 

- Хоригдож байгаа нөхцөл байдал ямар байгаа юм бол, ямар хүмүүстэй хоригдож байна?

- Өнөөдрийг хүртэл долоо хоногт нэг удаа ар гэрийнхэнтэйгээ уулзах бололцоо олгож байгаа. Өмнө нь ХЭҮК-ын дарга очиж нөхцөл байдалтай танилцсан. 461 бол урьдчилан хорих төв. Тэнд байгаа 800 гаруй хүнтэй бүгдтэй нь л ижилхэн нөхцөлд байна. Бидэнд муу туршлага бий шүү.

Шалгагдаж байгаад эрүүл мэндийн талаар анхаарах ёстой байсаар атал арга хэмжээ авахгүй буруу хандсанаас хүний амь эрсдэж байсан ч тохиолдол бий. Цаашдаа асуудал гаргаад зугтаагаад, мөрдөн байцаалтад саад болоод байхгүй тул бүрэн үнэн мөнийг нь тогтоогоод явчих боломж байгаа гэдгийг л хуулийн байгууллагууд анхааралдаа аваасай гэж хүсэж байна.

 

- Б.Бямбасайханы хувьд нэг ч удаа тайлбар аваагүй гэж байна. Бусад гурван хүний хувьд?

- Хоёр нь нэг удаа, нэг нь гурван удаа байцаалт өгсөн нөхцөлтэй л байна.

 

- Одоо /өчигдөр 18:00 цаг/ ажлын цаг дуусаж байхад та ямар учраас АТГ дээр ирж байна?

- Өнөөдөр /өчигдөр/ АТГ-аас зөвшөөрөл аваад хоригдож байгаа хүмүүстэй уулзсан. Зөрүүлээд надад өөрт бас мэдэгдэл өгсөн л дөө. Их хурал дээр Нээлттэй сонсгол хийж иргэдийн зовлон бэрхшээлийг сонссоныг та бүхэн мэдэж байгаа. Б.Хурцыг Элчин сайдаар томилохтой холбоотой УИХ-ын 21 гишүүн нээлттэй сонсгол хийе гэсэн, зөвшөөрөөгүй. Арга буюу тэр олон иргэдийн өргөдлийг УИХ-ын нэр бүхий гишүүд бүрэн эрхийнхээ хүрээнд хүлээж аваад нээлттэй сонсгол хийсэн.

Түүнийг буруутгасан байдлаар Б.Хурц өргөдөл өгсөн байгаа. Үүний дагуу хэрэг нээх үү, үгүй юу гэдэг асуудлаа шийдэж байгаа байх. Хуулийн байгууллага ямар ч ч асуудлаар хүнийг шалгах эрх нээлттэй. Гэхдээ хуулийн өмнө адилхан байх хэрэгтэй. Б.Хурц гэж хүн намайг аймшигтай хүнд гэмт хэрэгт гүтгээд зургаан cap болж байна. Зургаан cap би шүүхийн үүд сахиж байгаа. Б.Хурцын гэр орон тодорхой хаяг дээр байдаг, гэтэл шүүхээс хаяг нь тодорхой бус гэж үзээд байгаа.

Тэгсэн мөртөө энэ хооронд Б.Хурц Ж.Батзандан гишүүнийг хоёр шатны шүүхэд яг тэр хаягаараа ялчхаад байгаа. Нээлттэй сонсголын асуудалд ч гэсэн энэ хаягаараа л хуулийн байгууллагад хандаж таарна аа даа. Биднээс мэдүүлэг тайлбар аваад шалгаад байдаг. Нөгөө талд нь хаяг нь тодорхой бус гэсэн тайлбартай тэр хүн хэзээ хуулийн өмнө ирж үнэн үгээ хэлэх юм бэ. Надад ч гэсэн хуулийн өмнө тэр хүний талаар ярих юм маш их байна. Тэр бүгдийг би гудамжинд хэвлэл мэдээлэлд ярих учиргүй. Яагаад гэвэл энд Үндэсний аюулгүй байдлын асуудал яригдах учир. Гэтэл би хуулийн байгууллагад үнэн мөнийг нь тогтоолгох гээд зургаан cap болж байдаг.

 

Эх сурвалж: "Өглөөний сонин"

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417