“Элчин багш” КУКОШ БАКУЛА

“Элчин багш” КУКОШ БАКУЛА

Монгол Улс эрт цагаас инагш түүх, соёл, оюун санааны нандин холбоотой явж ирсэн Энэтхэг улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөтгөн хөгжүүлэх зорилтыг манай улсын Засгийн газар 1980–аад оны эхнээс эрчимтэй тавьж ирсэн.

Тэр цагаас  хоёр орны хооронд дээд, өндөр хэмжээний  уулзалт ярины давтамж үлэмж нэмэгдэж улс төр, соёлын найрсаг  харилцааг  худалдаа, эдийн салбарт өргөжүүлэх боломжийг эрэлхийлж ажилласны дотор Монгол Улсын АИХТ-ийн дарга Ж.Батмөнх, Ерөнхийлөгч П.Очирбат, Н.Багабанди, УИХ-ын дарга Р.Гончигдорж, С.Төмөр-Очир, Энэтхэгийн дэд ерөнхийлөгч, парламентын Дээд танхимын  дарга Шанкар Даяал Шарма, К.Р.Нараянан, Кришан Кант, Парламентын Доод танхимын спикер П.А.Сангма, Шивраж Пател, др.Нажма Хэптулла  болон өндөр хэмжээний бусад олон төлөөлөгчид харилцан айлчилсан. Тэдгээр айлчлалын үеэр хоёр орны Засгийн газар, хууль тогтоох байгууллагуудын хооронд гарын үсэг зурагдсан гэрээ хэлэлцээр хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг агуулга, хэлбэрийн хувьд ихээхэн өргөжүүлсэн.

Үүнтэй зэрэгцсэн нэгэн үйл явдлыг дурсахад, энэтхэгийн талаас Жамму Кашмир мужийн Хууль тогтоох хурлын гишүүн, Энэтхэгийн парламентын гишүүн, Үндэсний цөөнхийн хорооны гишүүнээр олон жил ажилласан, 70 гаруй настай буддын шашны нэгэн хуваргыг Монгол Улсад элчин сайдаар  томилохоор агреман асуусан.

Төр, засгийн  дээд удирдлага нь тэгтэл анхаарсан болов уу гэж санагдсан тэрхүү томилолт Элчин сайдын  ажлыг хөнгөн хялбар гэж үзэв үү? Дипломат албаны туршлагагүй, тэр тусмаа олон улсын харилцаанд оролцож яваагүй нэгэн хилийн чанадад улсаа төлөөлж дөнгөх болов уу гэх эргэлзээ ч  төрүүлж байсан.Түүний зэрэгцээ Монгол шиг амар тайван улсад Элчин сайдын яамны ажил их биш, тэгээд ч мэргэжлийн дипломатууд туслахаар лам хуварга хүн мөргөлөө хийгээд  ном судар эргүүлсэн шиг санаа зоволтгүй суух биз хэмээх төсөөлөл  бас төрсөн.

Гэвч шинэ Элчин сайд ажин түжин суусангүй, цаг үе, нөхцөл байдал ч түүнд тийм боломж олгоогүй. Цаг агаар, ахуй нөхцөл онцгой тааламжтай гэхээр байгаагүй боловч төрийн ажлын туршлагатай хашир улс төрчийн хувьд тэрбээр амаргүй бөгөөд ярвигтай ажилд түүртээгүй, харин ч шаргуу ажилласан. Тиймээс хоёр жилийн  хугацаатай томилолт нь сунгагдсаар үйл явдлаар арвин арван жилийн туршид  ихээхэн үр бүтээлтэй  ажиллаж билээ.

Элчин сайд Кушок Бакула дипломат албанд анх томилогдохдоо амаргүй нөхцлийг туулсан юм билээ. Бүх нийтийн сонгууль зарлагдаад удаагүй байхад шинэ ажилд томилогдсон, тэгээд ч улс төрийн томилолт болохоор шинэ засаг эмхлэн байгуулагдахыг хүлээх шаардлагатай гэж тэр үзсэн байна. Шинэ газарт очуут эгүүлэн дуудагдахад хүрвэл яарч  тийш явахын хэрэг юу билээ гэж бодоод Монгол руу мордохоо хэсэг хойшлуулсан аж. Олон жил хамтран ажилласан Үндэсний Конгресс нам нь сонгуульд ялагдаж, Жаната нам тэргүүтэй эвсэл ялсанаар улс төрийн сөрөг хүчний удирдагчид Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд болжээ. Шинэ засгийн газар түүний томилолтыг батламжилж Улаанбаатар руу даруй мордохыг зөвлөсөн байна. Төсөрхөн томилогдсон хэд хэдэн Элчин сайдыг шинэ Засгийн газар эгүүлэн дуудсан нь түүний болгоомжлол оргүй хоосон байгаагүйг харуулсан гэнэ.

Элчин сайд цагаан морин жил (1989 он)-ийн арванхоёрдугаар сарын 31–ний жавартай боловч нарлаг өдөр Улаанбаатар хотод хүрэлцэн иржээ . Түүнийг ирэхэд Гандантэгчилин хийд, Азийн Буддистуудын энх тайвны бага хурал, Гадаад явдлын яамны албаны хүмүүс, Улаанбаатар дахь дипломат корпусын ахлагч, Энэтхэгийн элчин сайдын яамны ажилтнууд түүнийг угтжээ.

Дашрамд дурдахад, социалист бус улсуудаас Энэтхэг улс хамгийн түрүүнд  Монгол Улстай 1955 оны арванхоёрдугаар сарын 24-нд дипломат харилцаа тогтоож,  1961 онд НҮБ-д элсэхэд тууштай дэмжсэн, олон талын хүрээнд хамтран ажиллаж байсан билээ.

К.Бакула Элчин сайдын үүрэгт ажлаа 1990 оны нэгдүгээр сарын 3-нд эхэлж, хоёр хоногийн дараа Гадаад явдлын яамны сайдад бараалхан, тэр өдрөө МАХН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, АИХ-ын Тэргүүлэгчдийн даргад Итгэмжлэх жуух бичгээ барьсан нь шинэ Элчин сайд нарыг сар хэртэй хүлээлгэсний дараа хүлээн авдаг ёслолын журмыг зөрчсөн онцлог тохиолдол гэлтэй.

Энэтхэгийн Элчин сайдын томилолтыг олон ч хүн сонирхон харсан . Түүнийг Элчин сайдын хувиар Монгол Улсын Төр, засгийн газрын өндөр албаны хүмүүстэй уулзахад тэр байдал анзаарагдсан. Буддын шашны лам Элчин сайдтай тэр болгон нүүр тулж ярилцаад байдаггүй улс гайхаж сонирхсон байж болох ч сүсэгтэн  олны хувьд түүний томилолт сэтгэл догдлуулсан үйл явдал байжээ.

Ренбүчи хамт байгаад баярласан зарим нь архад Бакула Монголд морилно хэмээсэн эрт цагийн мэргэ төлгийг ч дурсч байсан байдаг. Амаргүй цаг үед Монгол төрийн гадаад бодлогыг чадварлаг хэрэгжүүлсэн аядуу үзэл бодолтой Ц.Гомбосүрэн сайд нэгэн нийтлэлдээ “Бакула ренбүчи нэгэнт Энэтхэгийн Элчин сайдаар ирсэн болохоор түүний итгэмжлэх жуух бичгийг аль болох даруйхан бариулахыг эрмэлзсэн.

Эхний уулзалтаар бид  тус тусын улс орны дотоод нөхцөл байдлыг харилцан мэдээлж, хоёр талын харилцааны байдал болон бусад асуудлаар  ярилцсан. Ренбүчи бодлогын асуудлуудыг хөндөж, тэдгээрийн зорилго чиглэлийн талаар өөрийн бодлыг танилцуулсан.

Тэрбээр Монгол оронд томхон өөрчлөлт өрнөж байгааг мэдэрсэн, биднийг зоригжуулж дэмжихийг хүссэн, алсын хараатай, жинхэнэ улс төрийн зүтгэлтэн болох нь харагдсан. Тэр шашин гэж хэлээгүй ч түүх, соёл гэсний цаана буддын шашныг сэргээн хөгжүүлэх нь зүйтэйг тодорхой сануулсан.

Долоон сарын дараа Монголд анхны чөлөөт ардчилсан сонгууль явагдсан. Энэ байдлаараа Элчин сайд Бакула манай орны ирээдүйг тольдон харж байсан. Харамсалтай нь манай “өндөр ухамсартай” зарим хүмүүс “Элчин сайд Бакула ренбүчи дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцов. Энэтхэгийн Элчин сайдыг “нутагт нь буцаах хэрэгтэй” гэж шаардсан боловч хувилгаантан үндэсний түүх, соёлоо дээдэлдэг олон хүний их хүндэтгэл, дэмжлэгийг хүлээсэн. Хоёр орны харилцааг хөгжүүлэхэд сүүлийн үед олон чухал алхам хийгдсэн, элчин сайд Бакулагийн  байр суурь,  хувь нэмэр их чухал үүрэг гүйцэтгэсэн нь тодорхой. Энэ бол олон хүний түүнд өгсөн үнэлгээ. Энэ үнэлгээтэй би санал  бүрэн нийлдэг”  хэмээн дурдсан юм.

Тэр цагт хямрал айсуй шинж тэмдэг бидэнд харагддаггүй байсан . Шинэ Элчин сайдыг төрийн хүндэт харуулын цэргүүд жагсч угтсан нь  амар амгаланг номлодог хуварга түүнд содон харагдсан болов уу. Бакула Элчин сайд  УИХТ-ийн даргад итгэмжлэх жуух бичгээ өргөн бариад чухамдаа удахгүй болох шинэчлэл өөрчлөлтийг урьдаас дохиолсон мэт “Сургааль нь арвангуравдугаар зуунд Монголын хээр талд түгэн дэлгэрсэн бурхан Будда бол Монгол дахь энэтхэгийн анхны Элчин сайд байсан” хэмээн шүтэж бишрэх, үг хэлж үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх эрхийн “ханш нээгдээгүй”  цагт хэлсэн байдаг

Монголчууд энэтхэг орныг “Жагар” гэж нэрлэдэг нь “цагаан буюу цэвэр ариун гэсэн санааг илэрхийлдэг. Монголд олон хүн Энэтхэгийг “Оюун санааны хөрш”, “Гуравдахь хөрш” ч гэж дотночилдог.

Төдхөн ЗСБНХУ, социалист системийн гэгддэг улсуудад их өөрчлөлт өрнөж, Берлинийн хана нуран унаж, Хятадад эдийн засгийн өөрчлөлт явагдсан нь Монголд өөрчлөлт шинэчлэл зайлшгүй болсныг харуулсан. Хэдхэн долоо хоногийн дараа урь ороогүй хавсарга балбасан хаврын өдрүүдэд залуус гадаа гудамжинд гарч жагссанаар шинэчлэл өөрчлөлтийг шаардсан жагсаал цуглаанууд Монгол орон даяар давалгаалсан.

Шинэчлэл өөрчлөлт Монгол оронд  маань тайван замаар  явагдсан. Цэрэг, цагдаа, хууль хүчний байгууллагууд буу дуугаргаж, боохой шийдэм далайгаагүй. Тийм алхам хийхийг хатуу эсэргүүцэж ямар ч нөхцөлд хүч  үл хэрэглэх, санал зөрөлдөөнийг тайван замаар шийдэж, ардчилалд аажмаар шилжихийг чармайсан тэр цагийн төр, засгийн удирдагчдыг ренбүчи ихээхэн хүндэтгэдэг, тэр хэрээр үйл явцыг  төвдөө зөв зүйтэй тайлбарлан ойлгуулдаг байсан бөлгөө.

Эргээд дурсахад хоёр талын санал санаачилга, хүчин чармайлтын үр дүнд Монгол Улсын эдийн засгийн чадавхийг бэхжүүлэх, үндэсний боловсон хүчнийг сургаж бэлтгэхэд туслахаар энэтхэгийн тал Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (монголчууд Айтек нэрээр мэддэг)-т манай улсыг хамруулан улс ардын аж ахуйд чухал шаардлагатай олон мэргэжлээр инженер-техникийн ажилтнууд маань урт богино хугацааны сургалтуудад хамрагдаж мэргэжил дээшлүүлдэг болсон нь өдгөө 30 илүү жил тасралтгүй үргэлжилж байна. Өнөөдөр олон зуу, магадгүй мянгаар тоологдоход хүрээд байгаа Энэтхэгт суралцсан манай иргэд  амжилттай  ажиллаж, улс орондоо хүч, мэдлэгээ зориулж байгаа билээ.

Энэтхэгийн Засгийн газрын тусламжаар  таван аймагт мэдээллийн технологийн төв байгуулах, Үйлдвэр сургалтын төвийг шинэчлэн тоноглох, ардын уламжлалт эмийн цех, Ховд аймагт цементийн бага оврын үйлдвэр барьж байгуулахад хөнгөлөлттэй зээл олгосон нь амжилттай хэрэгжсэн. Эдгээр төсөл хөтөлбөр өдгөө ч үе шаттай өргөжин үргэлжилж  улс нийгэмд маань үр ашгаа өгч байна.

Элчин сайд К.Бакула ренбүчи олон жилийн туршид Монгол орноор аялж, жирийн хүмүүстэй уулзаж, монгол гэрт хонож явсан. Түүний аялал монголчуудтай элэгсэг дотно харилцаа тогтоох, бидний байдлыг бодитой мэдрэх боломжийг олгосоноос гадна шилжилтийн хүнд хэцүү үед энх амгалан, эв эеийг сахихыг тэрбээр чухалчлан зөвлөдөг байсан. Бусад орны дипломатууд, гадаадынхан Улаанбаатараас гарч явахаар завдахад ч Бакула ренбүчи уужуу тайван байдагсан. Хувийн эрэлт хэрэгцээ өчүүхэн бага, жинхэнэ бодьсатвагийн хувьд тэрээр цаг агаарын  хүндрэл, гэрэл цахилгаан тасрахаас эхлээд амаргүй бэрхшээлийг үл ажран монгол түмэнтэй заяа тавилангаар учирсан хэмээн  ямагт сэтгэл дүүрэн хамт байсан билээ.

Энэтхэг бол парламентын ардчилалтай, хамгийн сүүлд 2014 онд явагдсан нийтийн сонгуульд 550  сая сонгогч оролцож, саналаа өгсөн дэлхий дээрх хамгийн олон хүн амтай том улсуудын нэг. Нийгмийн ардчилсан байгууллыг  цоо шинээр сонгосон Монгол оронд  урьд өмнө төсөөлж байгаагүй олон намын оролцоотой, анхны чөлөөт, ардчилсан сонгууль 1990 оны долдугаар сарын 29-нд явагдахад олон улс анхааралтай ажигласны дотор Энэтхэг  эхнээс нь тууштай дэмжсэн. Элчин сайд Бакула ренбүчи санал хураах зарим байраар очиж, саналаа өгч байгаа сонгогчдын байр байдалтай танилцаж явсан .

Ардчилсан, шинэ үндсэн хуулийн төслийг  олон улсын парламентын гишүүд  болон үндсэн хуулийн мэргэжилтнүүдтэй хамтран хэлэлцэхэд  улс төрийн  олон намын тогтолцоотой Энэтхэг Улс ажил хэрэгчээр хандсан. Ардын Их хурал үндсэн хуулийн төслийг хэлэлцэж баталсан чуулганд Элчин сайд ренбүчи Монголын ардчиллыг дэмжсэн Энэтхэг Улсыг төлөөлөн оролцсон.

Эв хамтыг зорьсон Азийн анхны орон  байсан Монгол улс  түүнээс татгалзсан Ази дахь анхны улс болсон. Монгол орны түүхэнд онцгой байр суурийг эзлэх учиртай улс төрийн ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжилтийн үед өөрчлөлт шинэчлэл бүхэлдээ тайван замаар хэрэгжих нөхцлийг бүрэлдүүлэхэд Элчин сайд Бакула ренбүчи нэлээд өвөрмөц агаад томхон үүрэг гүйцэтгэсэн гэж санагддаг. Улс оронд  нөхцөл байдал тайван тогтвортой биш болоход тэрбээр Элчин сайдын албаны чиг үүргээ  хойш тавьж, саруул  ухаанаар зөвлөдөг, уужуу тайван дүр төрхтэй, шашны зүтгэлтний үүргийг  ухаалагаар гүйцэтгэсэн. Ренбүчи тэр үед Монголд байсныг олон хүн бурханы аврал гэж билэгшээж  “Элчин багш” гэж хүндэтгэдэг юм билээ.

Кушоү Бакула Гандантэгчилин хийдийн хамба агсан Самаагийн Гомбожав, ЗХУ-ын хамба агсан Жамбалдорж Гомбоев болон бусад хуваргын хамт олон талын хүрээнд уйгүй ажиллаж, 1969 онд Улаанбаатар хотноо  Азийн Буддистуудын Энхтайвны Бага хурал (АБЭТБХ) гэдэг олон улсын байгууллагыг үүсгэн байгуулсан. Тэрээр  тус байгууллагыг үүсгэн байгуулсанаараа олон жилийн өмнөөс Монгол оронтой холбогдсон юм билээ.

Буддын шашинтнуудын Ази дахь байгууллагын хувьд АБЭТБХ тус бүс нутагт бурханы шашинтнуудын хэлхээ холбоог  хөхиүлэн дэмжих, бусад газрын буддын шашинтнуудтай яриа хэлцэл өрнүүлж харилцан ойлголцлыг бэхжүүлэх, монголын сүсэгтнүүдэд үзэл бодлоо илэрхийлэх  гадаад их “далайн гарц”  нэмсэн байна.

Энх тайвныг бататгахыг зорьсон АБЭТБХ буддын шашинтнуудыг ойртуулан холбох үйл ажиллагааг тухайн үед харьцангуй биеэ дааж  явуулдаг байжээ.

АБЭТБХ-ыг үүсгэн байгуулагчдын  үндсэн  зорилго нь эрт цагт буддын шашинтай байсан боловч сүүлийн үед  хавчин гадуурхдаг болсон орнуудад түүнийг сэргээхэд чиглэдэг байжээ. Энэтхэг, Бангладеш, Шри Ланка, Балба,Тайланд, Камбож, Вьетнам, Лаос, БНАСАУ, БНСУ, Япон болон ЗСБНХУ  зэрэг олон газарт үндэсний төвүүдтэй АБЭТБХ–ын тэргүүлэх зүтгэлтний хувьд Бакула ренбүчи энх тайвныг хамгаалах ажил хэргээр дэлхийн олон оронд, түүний дотор Монголд олонтаа зочилсон аж.

АНУ-д ч очоогүй байсан дээрхийн гэгээнтэн  арвандөрөвдүгээр Далай ламтан хүйтэн дайны ид үед 1979 онд Монголд анх айлчилсан  нь онцлог үйл явдал байсан бөгөөд уг айлчлалыг зохион байгуулахад  АБЭТБХ оролцсон байна.

Бакула  ренбүчи хүмүүст шашин номыг нь эгүүлэн өгөхөд чадахынхаа хэрээр туслахаар зориг шулуудсан хэмээн хаяахан дурсдаг байсан. АБЭТБХ–ын  Удирдах зөвлөл 1990 оны есдүгээр сард Улаанбаатар хотноо чуулахад тус байгууллагын гишүүн арван зургаан улсын төлөөлөгчид К.Бакула ренбүчийг тус байгууллагын Ерөнхийлөгчөөр  санал нэгтэй сонгосон нь түүний олон талт үйл ажиллагаа,  нөр их зүтгэлийг нь үнэлсэн хэрэг байсан.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо өрхөө татсан олон улсын энэхүү байгууллага  дараагийн хагас зуунд илүү үр бүтээлтэй ажиллах  биз ээ.

Буддын шашны өндөр хэргэм зэрэгтэй  хуварга,  дахин тодорсон хувилгаантны хувьд Монголын сүм хийдүүд, сүсэгтэн олонд сургааль айлддаг түүнийг Элчин сайдын хувьд нь эрх мэдэлтнүүд ч сонсдог байсан. Тэр жилүүдэд Монгол, Энэтхэгийн харилцааг шинэ нөхцөлд өргөтгөн хөгжүүлэн хөгжүүлэх үндсийг тавьсан  элчин сайд Кушок Бакулаг ардчилсан Монгол орон түүний нэгэн зуун жилийн ойгоор талархан дурсаж байна.

8
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417