МАНАН-гийн нэг эзнийг барьж хорьсон. Одоо дахиад нэг эзэн байгаа ш дээ!

МАНАН-гийн нэг эзнийг барьж хорьсон. Одоо дахиад нэг эзэн байгаа ш дээ!

МАНАН Ц.Элбэгдорж, С.Баяр гэсэн хоёр баганатай

Монголын улстөрд үүссэн МАНАН 2009 оны үеэс эхлэлтэй. Тухайн үед Ерөнхийлөгчийн сонгууль болох гээд, Оюутолгойн гэрээг батлах гээд улстөрийн нөхцөл байдал ид буцалж байсан юм.

Оюутолгойг гаднынхантай 49-51 хувиар хуваана гэдэг байр суурин дээр хатуу зогсч байсан Н.Энхбаярыг МАНАН авч хаяжээ. Энэ үед Н.Энхбаяр Монголын улстөрийн ХААН нь байсан, түүнийг авч хаях тийм ч амаргүй даваа. Гэвч МАНАН үнэхээр сайн ажиллаж, дахиад нэг удаа сонгогдох боломжтой байсан Н.Энхбаярт дотор, гаднаас нь зэрэгт цохилт өгөн унагав.

Дотроос нь С.Баяр, гаднаас нь Ц.Элбэгдорж Н.Энхбаярт цохилт өгч буулгаж авсныхаа дараа тэр хоёр МАНАН-г үүсгэв. Эх сурвалжийн таамгаар С.Баяр, Ц.Элбэгдорж нар Хөвсгөлд нууц уулзалт хийн Н.Энхбаярыг дарахаар тохиролцсон гэнэ.

С.Баяр хэдийнээс Н.Энхбаярт дургүй болсныг яг таг мэдэхгүй ч намын даргаар С.Баяр томилогдох боломжтой байхад М.Энхболд болсноос эхлэлтэй гэж харагддаг.

Ямартай ч, С.Баяр Ц.Элбэгдоржтой хуйвалдсаныхаа дараа Н.Энхбаярын сонгуулийн штабыг удирдахаар болсон.

Ингээд улиран сонгогдох магадлалтай Н.Энхбаярын эсрэг ажиллаад эхэлсэн. Эцэст нь Н.Энхбаяр Ц.Элбэгдоржид ялагдсан. Ялагдах ялагдахдаа өөрийнх нь хамгийн их итгэж байсан С.Баярын эсрэг талд ажилласан нөлөөгөөр шүү дээ.

Сэхээ орж амжаагүй байхад нь Н.Энхбаярыг намаасаа зайлуулах ажлыг С.Баяр хийж, хууль шүүхийн хаалга татуулах ажлыг Ц.Элбэгдорж хийв. МАНАН ингэж ажилласан юм. Азаар тухайн үед Н.Энхбаяр нэр нөлөөтэй, түүний талд өндөр албан тушаалын хүмүүс байсан учраас хөл дээрээ боссон.

Улмаар намынхаа хуучин нэр буюу МАХН-ыг сэргээх гэхэд МАН-ынхан эсэргүүцэж байсан ч Ц.Элбэгдорж өгүүлсэн. "Угийн овжин толгой" Ц.Элбэгдорж МАХН нэрийг өгчихвөл нэг угшилтай хоёр намыг хооронд нь алалцуулж АН дээшээ гарах юм байна, мөн 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар санал хувааж улиран сонгогдох боломжтой гэдгийг урьдаас тооцоолжээ.

Энэ дагуу ч бүх зүйл болсон. Н.Энхбаярыг хууль шүүхийн арга ашиглан, өршөөлд хамруулна гэх зэргээр нааш цааш явуулж ёстой нөгөө “шилний цаанаас чихэр долоолгож” байгаад Н.Удвалийг МАХН-аас нэр дэвшүүлсэн. Товчхондоо Н.Удвалийг зүгээр л санал хуваах, тэр дундаа Дархан аварга Б.Бат-Эрдэнийн саналаас хасуулах зорилгоор Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн сонгуульд оруулж ирсэн юм.

Ц.Элбэгдорж Дархан аваргатай хоёулхнаа “хав үзвэл” өвдөг шороодчих гээд байсан. Үнэхээр ч сонгуулийн саналыг харахад Ц.Элбэгдорж Б.Бат-Эрдэнээс хэдхэн хувийн санал илүү авсан байдаг. Н.Удвал санал хувааж орж ирээд энэ шүү дээ. Түүнээс биш хоёулхнаа үзвэл ялагдах байсан нь тодорхой байв.

2009 онд өрсөлдөгчөө дотроос нь хэмлэх буюу өөрийнх нь хүнээр бариулах “хужаа арга” хэрэглэсэн Ц.Элбэгдорж 2013 онд үүнээс илүү санаа гаргасан гэх гээд байна л даа.

Ингэж л 2009 онд Ц.Элбэгдорж, С.Баяр нарын тэргүүлсэн МАНАН бүлэглэл Монгол төрийн толгойд гарч ирснийхээ дараа Оюутолгойг Н.Энхбаярын байр суурьнаас маш доогуур буюу 34-66-ийн харьцаагаар гаднынханд өгсөн байдаг.

49 хувийг гаднынханд өгнө гэж байсан ч ингэж 66 хувийг гаднынханд өгч үүний дүнд нь С.Баярцогт тэргүүтэнгүүдийн нууц данснаас 10 сая ам.доллар гарч ирсэн. С.Баярцогтоос илэрсэн 10 сая ам.доллар бол ердөө л бидэнд өнгөц харагдаж буй “мөсөн уулын орой” юм. Их бие буюу уул бүхлээрээ гарч ирээгүй байна, гарч ирвэл асар их мөнгө яригдана гэгддэг.

"Амташсан хэрээ 13 дахина" гэгчээр Ц.Элбэгдорж ахин “маш том ажил” хийсэн бөгөөд үүнийгээ албан тушаалаа хүлээлгэн өгөхийн өмнөхөн хийсэн гэх. Тодруулбал, үүнийг нь Оюутолгойн Дубайд хийсэн гэрээ, Эрдэнэтийн 49 хувь гэх нь бий. Хэн мэдлээ, улстөрийн хүрээнд л тэгж ярих юм билээ. Хэрвээ үүний ард Ц.Элбэгдорж байгаа бол тэр дан ганц мөнгөнөөс болоогүй, хамтрагч С.Баярын дээр гарах гэснээс л болсон болов уу.

Тэртээ тэргүй хангалттай хөрөнгөтэй мань хүн юунд шуналтана гэж. Зүгээр л С.Баярын дээр гарч, АНУ-д 7-гоос олон хаустай болох гэсэн хүсэлд хөтлөгдсөн байх. Түүнээс биш Ц.Элбэгдоржийг шуналтай хүн гэж олон нийт хардаггүй. Ер нь түүнд 1990-ээд оны Ардчилсан хувьсгалын үеэр суусан байж магадгүй “бүхний дээр гарах гэсэн нэг тийм хүсэл” байгаад байдаг юм. Тэр хүслээсээ болоод л Монголын ард түмнээс Оюутолгойн ашгийг Дубайн гэрээгээр “хулгайлж”, Эрдэнэтийн 49 хувийг “утсан хүүхэлдэй”-гээрээ дамжуулан хувьд өгүүлсэн байх.

Эцэст нь, энэ Элбэгдорж чинь яг юу болчихов оо. Олон өргөмөл хүүхдийн эцэг, Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Шударга бусын хонгилын эзэн, МАНАН-гийн толгойлогч ......, цаашлаад эх орон, ард түмнээсээ УРВАГЧ болчихов уу?  

10
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417