Б. Төрболд: Манай Улсад 20 гаруй орны 93 төрийн бус байгууллага үйл ажиллагаа явуулж байна

2018-04-24, 09:10 Монголд 970 0
Б. Төрболд: Манай Улсад 20 гаруй орны 93 төрийн бус байгууллага үйл ажиллагаа явуулж байна

Гадаадын иргэн, харьяатын газар нь олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газарт зөвшөөрөл олгох, хугацааг сунгах, татан буулгахтай холбоотой чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг. Энэ талаар Гадаадын иргэн, харьяатын газрын Харьяатын газрын мэргэжилтэн Б. Төрболдоос зарим зүйлийг тодрууллаа. 

 

- Монгол Улсад үйл ажиллагаа явуулах олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар төлөөлөгчийн газруудад ямар үндэслэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгодог вэ? 

- Гадаадын иргэн, харьяатын газар нь гадаад улсын иргэдэд Монгол Улсын виз, визийн зөвшөөрөл, оршин суух үнэмлэх олгох, бүртгэл, хяналт, гадаадынн иргэнд Монгол Улсын харьяат хүүхэд үрчлүүлэх, Монгол Улсын харьяат болох харьяатаас гарах, иргэний харьяаллаа сэргээн тогтоолгох зэрэг төрийн чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг. Үүнээс гадна олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газарт зөвшөөрөл олгох, хугацааг сунгах, татан буулгахтай холбоотой асуудлыг шийдвэрлэх чиг үүргийг хуулийн дагуу хэрэгжүүлж байна.

Монгол Улсад олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар төлөөлөгчийн газар нээн ажиллуулах, зөвшөөрөл олгох асуудлыг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай, Төрийн бус байгууллагын тухай болон Иргэний хуулиар ерөнхий харилцааг, Гадаадын иргэн, харьяатын газрын даргын тушаалаар баталсан “Олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газарт зөвшөөрөл олгох, хугацааг сунгах, татан буулгах” журмаар илүү нарийвчлан зохицуулсан байдаг. Эдгээр хууль болон журамд заасан шалгуурын дагуу гадаад улсын төрийн бус байгууллагуудад үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ олгодог.

Байгууллагууд үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүсэхдээ Монгол Улсад тухайн салбар, төлөөлөгчийн газрыг нээн ажиллуулах хүсэлтэй байгаа тухай төв байгууллагын төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын шийдвэр, явуулах үйл ажиллагааны чиглэлээр гаргасан төлөвлөгөө, санхүүжилтын эх үүсвэр зэргээ тодорхой  ирүүлэх хэрэгтэй. Манай байгууллагын зүгээс үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүссэн хүсэлттэй танилцсаны дараагаар тухайн төрийн бус байгууллагын үйл ажиллагаа явуулах газар дээр нь очиж хянан шалгах арга хэмжээ авдаг.

 

- Манай улсад үйл ажиллагаа явуулж буй хичнээн орны төрийн бус байгууллага байдаг вэ? Дийлэнхи нь ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд байна вэ?

- Манай улсад одоогоор үйл ажиллагаа явуулж байгаа 20 гаруй улсад төвтэй 93 салбар, төлөөлөгчийн газар байна. Үүнээс дийлэнхи хувь нь боловсрол, хүмүүнлэгийн салбарынх байна. Мөн байгаль орчин, халамж, эдийн засаг, улс төр, эрүүл мэнд, хөдөө, аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Нэг зүйлийг тодотгож хэлэхэд, манайхны дунд нэг ташаа ойлголт байдаг нь хэн дуртай бүхэн манай улсад гадаад улсын төрийн бус байгууллага байгуулаад, үйл ажиллагаа явуулдаг юм шиг ойлгодог. Гэтэл хууль тогтоомжийн дагуу маш нарийн шалгуурыг хангаж чадсан байгууллагад энэхүү зөвшөөрөл олгогддог. Зарим хууль тогтоомжоор нэмэлтээр тусгай зөшөөрөл аван үйл ажиллагаа явуулах ёстой гэж зохицуулсан чиглэлүүд ч бий. Тухайлбал, боловсрол, эрүүл мэнд, халамж гэх мэт салбарууд хамаардаг. Энэхүү тусгай зөвшөөрлийг холбогдох төрийн захиргааны байгууллагаас авч, ажлын 5 хоногт багтаан манай байгууллагад бүртгэлээ хийлгэдэг.

 

- Эдгээр байгууллагуудад хэдий хэр хугацаагаар үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгодог вэ?

- Монгол Улсад олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газар нээн ажиллуулах зөвшөөрөл олгохдоо манай байгууллагад ирсэн хүсэлтийг хянан шалгаж, Удирдлагын зөвлөлийн шийдвэрийг үндэслэн эхний ээлжинд нэг жил хүртэлх хугацаагаар олгодог. Уг зөвшөөрлийн хугацааг сунгуулах тохиолдолд хугацаа дуусахаас 45-аас доошгүй хоногийн  өмнө манай байгууллагад хандах ёстой. Сунгахдаа хоёр жил хүртэл хугацаагаар сунгаж болно. Төрийн бус байгууллагууд нь тогтмол, тогтвортойгоор дүрэмдээ нийцсэн үйл ажиллагаагаа явуулж байгаа тохиолдолд гэрчилгээний хугацааг тухай бүр өөрсдийнх нь хүсэлтээр сунгах боломжтой.

 

- Холбогдох зөвшөөрөл олгосны дараа хэрхэн, ямар хяналт тавьдаг вэ?

- Манай байгууллагаас төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг тогтмол явуулдаг. Шалгалтаар жилийн орлого зарлага, татвар төлөлтийн байдал, зорилгодоо нийцсэн үйл ажиллагаа явуулж буй эсэхийг нь хянан шалгадаг. Хэрвээ хяналт шалгалтаар зөрчил илэрсэн тохиолдолд холбогдох  хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. Зөвшөөрөл олгох үйл явц хяналт сайтай, шалгуур өндөртэй байдаг учраас зөрчил харьцангуй бага байдаг.

 

- Тухайн төрийн бус байгууллагыг ямар тохиолдолд татан буулгадаг вэ?

- Төрийн бус байгууллагыг татан буулгах үндэслэлийг Төрийн бус байгууллагын тухай хуульд тодорхой заасан. Тухайлбал, тухайн төрийн бус байгууллага зорилгоо бүрэн хэрэгжүүлж дууссан, эсхүл өөрийн дүрэмд заасан үндэслэлээр салбар, төлөөлөгчийн газраа татан буулгах хүсэлтээ гаргаж болно. Харин төрийн бус байгууллага холбогдох хууль тогтоомжид заасан хориглосон үйл ажиллагаа явуулсан бол албадан татан буулгана. Манай байгууллагын хяналтаар илэрсэн зөрчилд үндэслэн албадан татан буулгах асуудлыг шүүх байгууллага шийдвэрлэдэг.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417