4 сарын 24: Өнөөдөр болох үйл явдал
10:00 цагт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Мишээл Экспо” салбарт Нийслэлийн Засаг дарга С.Батболд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь хүлээн авна.
12:00 цагт “Peace Tower”-т Иргэний нийгмийн байгууллагууд хамтран "ИХ ЦААЗ"-ын төсөл боловсруулсан талаар мэдээлэл хийнэ. Утас: 99772722, 99049323
12:00 цагт Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн байранд энэ оны нэгдүгээр улирлын шүүн таслах ажиллагааны дүнг танилцуулна.
12:00 цагт Монголын уран зургийн галерейд найруулагч Б.Баярын “Хаданд мөнхөрсөн урлаг: Монголын сая өдөр” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.
14:00 цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны байранд энэ оны нэгдүгээр улирлын шүүн таслах ажиллагааны дүнг танилцуулна.
16:00 цагт “Holiday Inn” зочид буудалд хөгжлийн бэрхшээлийн талаар олон нийтэд зөв ойлголт, мэдээлэл өгөх сургагч багш бэлтгэх зорилго бүхий “Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдал”-ын сургалтын хаалтын ажиллагаа болно.
Төрийн ордонд
09:00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.
10.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.
11:00 цагт “В” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.
12:00 цагт Иргэний танхимд Ерөнхийлөгчийн Соёл Шашны бодлогын зөвлөх Ц.Хулан Монгол Улсын соёлын хосгүй үнэт өвийг улсын хилээр гаргахгүй байх талаар мэдээлэл хийнэ.
14:00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.
“Монгол ньюс” мэдээллийн төвд
11:00 цагт Иргэд зарим шүүгчдийн хууль бус үйлдлийн талаар мэдээлэл хийнэ.
12:00 цагт “Морин уралдааны уламжлал, шинэчлэл хөдөлгөөн”-өөс Монгол уяачдын улсын чуулганыг зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.
“Үндэсний мэдээллийн төв”-д
11:00 цагт "Монголын эцэг эхчүүдийн үндэсний зөвлөл"-өөс олон улсад зөвшөөрөгдөөгүй хүүхдийн вакцины туршилтыг Монгол Улсад явуулж байгаа талаар мэдээлэл хийнэ.
11:30 цагт "Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо"-ноос чанаргүй шатахуун импортлогчдын талаар мэдээлэл хийнэ.