Монголд ирэх ОХУ, Франц, Солонгосын жуулчдын тоо нэмэгджээ
Энэ оны I улиралд манай улсын хилээр орсон жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 11 хувиар нэмэгдэж, 70.500 орчим болсон талаар Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Манай улсад аялахаар ирсэн жуулчдын 36 хувь нь ОХУ, 32.6 хувь нь БНХАУ-аас орж ирсэн байна. ОХУ-аас ирсэн жуулчдын тоо 28.8 хувиар өсчээ. Түүнчлэн Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр 2017 оны эхний улиралд Францын 500 жуулчин манай улсад зочилсон бол 2018 оны эхний улиралд тус улсын 570 иргэн ирсэн байна.
Үүнээс гадна сүүлийн үед БНСУ-аас Монголыг зорих жуулчдын тоо нэмэгдсэн байна. Тодруулбал, энэ оны I улиралд тус улсаас 7157 жуулчин ирсэн нь 2017 оны мөн үеэс 15.7 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм.
Улаанбаатар-Пусаны чиглэлд “Air Busan” ХХК долоо хоногт нэг удаа, МИАТ ХК долоо хоногт дөрвөн удаа шууд нислэг үйлдэж байгаа нь гол нөлөө үзүүлж байгааг салбарынхан онцолж байна.
Агаарын тээврийн зорчигч урсгалыг нэмэх нь аялал жуулчлал хөгжих гол хөшүүргийн нэг
Монголын Аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр