Хүн бүрийн үзэх ёстой 15 TED илтгэл

Хүн бүрийн үзэх ёстой 15 TED илтгэл

Өвөрмөц илтгэгчид, чадварлаг зохион байгуулагчид, гайхалтай санаануудаараа үзэгчдийг 18 минутаас ихгүй хугацааны турш инээлгэж, гайхашруулж бүр уйлуулаад авдгаараа TED-ийн илтгэлүүд үнэ цэнэтэй байдаг. Дэлхийн хамгийн алдартай шинийг санаачлагчид, тэрбумтан, улстөрч, загвар зохион бүтээгчдээс эхлээд бүхий л салбарын үнэ цэнэтэй санаанаас суралцахдаа та бэлэн үү?

Ингээд 34 жилийн турш зохион байгуулсан, үзэгчдэд эрч хүч, урам зориг өгч байсан илтгэлүүдээс хамгийн шилдэг арван таван илтгэлийг сонирхоцгооё. 

1 ЖЕЙМС ВИЙЧ – СПАМ ЦАХИМ ШУУДАНД ХАРИУ БИЧВЭЛ ЮУ БОЛОХ ВЭ?

Сэжигтэй цахим шуудангууд буюу даатгалын бонд, алмаазаар бүрсэн сейф, гадаад оронд гацчихсан дотны найз гээд л... Бидний хаягаар ирдэг эдгээр цахим шууданг бид ихэнхдээ харангуутаа устгадаг. Тэгвэл тэдэнд хариу бичвэл яадаг вэ? Зохиолч, инээдмийн жүжигчин Жеймс Вийчийн хаягаар хөгжилтэй, хэдэн долоо хоног үргэлжилсэн нэгэн яриаг сонсоорой.

2 ТИМ УРБАН – АЖЛАА ХОЙШ ТАВИХ ЗУРШИЛТАЙ ХҮНИЙ ТАРХИ ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ?

Тим Урбан ажлаа хойш тавих нь муу зуршил гэдгийг мэддэг ч эцсийн мөчид овоорсон ажлаа яарч сандран хийдэг зангаа хаяж чадаагүй нэгэн. Тэрээр энэхүү хөгжилтэй бөгөөд сургамжтай илтгэлдээ хэдэн цагаар ч хамаагүй Youtube үздэг хүмүүс, өдөржин интернэтээр дэмий сэлгүүцэгч нарын дадал зуршлыг бидэнд танилцуулах болно. Түүний илтгэлийг үзээд та "Бид амьдралынхаа энэ богино хугацаанд илүү чухал үйл хэргийг хойш тавьсаар байгаа юм биш биз?" гэж өөрөөсөө магадгүй асуух биз ээ.

3 ЖУЛИАН ТРЭШҮР– ХҮМҮҮС ТАНЫГ СОНСОХЫГ ХҮСТЭЛ ЯРИХ УРЛАГ

Өмнө нь хэзээ нэгэн цагт та яриад л, гэтэл хэн ч сонсохгүй байгаа юм шиг санагдаж байсан уу? Жулиан Трэшүр энэхүү илтгэлээрээ танд туслах болно. Дуу авианы мэргэжилтэн тэрээр хоолойны дасгалын тусламжтайгаар хэрхэн хүчтэй мөн хүнлэг ярьж сурахыг заах болно. Энэхүү илтгэл дэлхийг илүү сайхан сонсогдоход туслах ч юм бил үү?

4 АПОЛЛО РОБИНС – АНХААРЛЫГ УДИРДАХ УРЛАГ

Дэлхийн шилдэг халаасны хулгайч гэдгээрээ алдартай Аполло Робинс хүний мэдрэхүйн сул талыг ашиглаж, хэрхэн анхаарал сарниулах талаар ТED Global 2013-ын үзэгчдэд бодитоор туршиж харуулна.

5 ЭМИ КАДДИ – БИЕИЙН ХЭЛ БОДОЖ БАЙГААГААС ЧИНЬ ЧУХАЛ

Биеийн хэл нь бидний тухай бусдын бодол санаанд нөлөөлөхөөс гадна өөрсдийгөө хэрхэн харахад бас нөлөөлж чадна. Нийгмийн сэтгэл судлаач Эми Каддигийн үзсэнээр хүчирхэг хүнийг илэрхийлэх зогсолт нь биднийг өөртөө итгэлтэй болоход тусалдаг. Тэр бүү хэл энэхүү "хүчирхэг зогсолт" нь бидний тархин дахь тестостерон болон кортизол дааврын хэмжээнд нөлөөлж магадгүй ба цаашдын амжилтад нөлөөлж болдгийг энэхүү илтгэлдээ харууллаа.

6 ЧИМАМАНДА ЭНГОЗИ АДИЧЭ – ӨРӨӨСГӨЛ ОЙЛГОЛТЫН АЮУЛ

Бидний амьдрал, бидний соёл маш олон давхацсан түүхээс бүрддэг. Зохиолч Чимаманда Адичэ өөрийн соёлын жинхэнэ дуу хоолойг хэрхэн олсон тухайгаа хүүрнэх бөгөөд бид хэн нэгний тухай эсвэл нэг улс орны тухай өрөөсгөл түүхийг сонссоор байх нь биднийг ноцтой үл ойлголцолд хүргэх эрсдэлтэй гэдгийг анхааруулж байна.

7 КЕН РОБИНСОН – СУРГУУЛЬ БҮТЭЭЛЧ СЭТГЭХҮЙГ УСТГАЖ БАЙНА

Сэтгэл хөдөлгөм, хөгжилтэй илтгэлээрээ Кен Робинсон бүтээлч сэтгэхүйг хөгжүүлдэг (устгадаггүй) боловсролын системийг бий болгохыг уриалж байна.

8 ДАВИД ГАЛЛО – УСАН ДООРХ ГАЙХАМШИГ

9 КЕЛЛИ МАКГОНИГАЛ – СТРЕССТЭЙ ХЭРХЭН НӨХӨРЛӨХ ВЭ?

Стресс таны зүрхний цохилт, амьсгалын тоог олшруулж, биеийг хөлрүүлдэг. Бас эрүүл мэндийг муутгадаг. Гэтэл нэгэн шинэ судалгаа стрессийг өөрсдөд нь муу гэдэгт итгэж явдаг хүмүүст л зөвхөн хор учруулдаг гэсэн санааг дэвшүүлж байна. Сэтгэл судлаач Келли Макгонигал стрессийг эергээр харах санааг дэвшүүлж, үүнийг хэрхэн бууруулах арга замын талаар танилцуулан, бусадтай дотно байх нь тустай гэж уриалж байна.

10 СЮЗАН КЕЙН – ИНТРОВЕРТ ХҮНИЙ ХҮЧ ЧАДАЛ

Бусадтай нээлттэй, нийтэч байх зан чанар юу юунаас илүү үнэлэгддэг өнөө цаг үед интроверт байх нь хэцүү төдийгүй ичгүүртэй хэрэг. Харин Сюзан Кейн өөрийн илтгэлдээ интроверт хүмүүс өөрийн гэсэн өвөрмөц авьяас чадвартай байдаг тул тэдгээрийг нь нээн илрүүлж, хөгжүүлэх хэрэгтэйг хэлж байна.

11 ШОН ЭЙКОР – АЗ ЖАРГАЛТАЙ БАЙХ НЬ АМЖИЛТАД ХҮРЭХИЙН НУУЦ

Бид аз жаргалд хүрэхийн тулд сайн ажиллах ёстой гэдэгт итгэдэг. Гэвч үнэн хэрэгтээ байдал эсрэгээрээ бол яах вэ? Сэтгэл зүйч Шон Эйкор TEDxBloomington-д тавьсан сонирхол татам илтгэлдээ аз жаргалтай байх нь амжилт дагуулдаг гэдгийг онцолж байна.

12 БРИНЭ БРАУН – ЭМЗЭГ БАЙДЛЫН ХҮЧ

Бринэ Браун хүний холбоо буюу бидний бусдыг ойлгох, бусдад хамаарах, бусдыг хайрлах чадварыг судалдаг. TEDxHouston дээр ярьсан сэтгэл хөдөлгөм бас хөгжилтэй яриандаа тэрээр өөрийгөө нээж, хүн төрөлхтнийг ойлгоход нь тусалсан судалгааныхаа гүнээс хуваалцсан юм. Бусадтайгаа хуваалцахгүй байхын аргагүй яриа.

13 ДЭН ЖИЛБЭРТ – АЗ ЖАРГАЛЫН ӨВӨРМӨЦ ШИНЖЛЭХ УХААН

"Баяр баяслын бүдэргээ" номын зохиолч Дан Гилбэрт хүссэндээ хүрч чадахгүй байх нь биднийг сэтгэлээр унагадаг гэдэгтэй санал нийлдэггүй. Бидний дотоод "Сэтгэл зүйн дархлааны систем" ямар нэг зүйл буруугаар эргэсэн ч үнэн сэтгэлээсээ аз жаргалтай байхад тусалдаг.

14 ЭЛИЗАБЭТ ГИЛБЭРТ – ЧИНИЙ ДАЛД БҮТЭЭЛЧ ЧАДВАР

Элизабэт Гилбэртийн үзэж байгаагаар бидний уран бүтээлчид, авьяастнуудаас хүлээдэг боломжгүй зүйлс ба хэн нэгэн хүн суу авьяастай биш, бид бүгд суу авьяас билэгтэй ажээ. Энэ бол хөгжилтэй, өөрийн туршлагаас үндэслэсэн, гайхалтай сэтгэл хөдөлгөм яриа юм.

15 РОБЕРТ УОЛДИНГЕР – ХЭРХЭН САЙХАН АМЬДРАХ ВЭ?

Амьдралд юу биднийг аз жаргалтай, эрүүл байлгадаг вэ? Алдар нэр, мөнгө гэж бодож байвал тийм биш. Сэтгэл мэдрэлийн эмч Роберт Уолдингерийн хэлснээр та андуурч байна. Насанд хүрэгсдийн хөгжлийн тухай 75 жил үргэлжилсэн судалгааны одоогийн удирдагч тэрээр жинхэнэ аз жаргал, сэтгэл хангалуун байдлын талаар урьд хожид байгаагүй мэдээлэлтэй нэгэн билээ. Энэхүү илтгэлдээ тэр судалгааныхаа гурван чухал сургамжийг хуваалцаад зогсохгүй хэрхэн сэтгэл хангалуун, урт удаан амьдралыг бүтээх тухай эртний мэргэн ухаанаас хуваалцаж байна.

8
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417