Духны гинж элэгдсэний шинж тэмдгүүд
Духны гинжээр хөдөлгүүрийн нударган голыг тахир голтой холбож өгдөг. Ингэснээр тахир голын эргэлтийг нударган голд дамжуулна.
Духны гинж элэгдсэний шинж тэмдгүүд:
- Хөдөлгүүр нам таг зогсох
- Хөдөлгүүрийн урд хэсгээс тарчигнах хүржгэнэх мэт чимээ гарах
- Тахир гол болон нударган голын мэдрэгч алдааг мэдэрч CHECK ENGINE гэрлийг асаах
Духны гинжийг солих засварлах зөвлөгөө
- Зарим хөдөлгүүрт духны гинж нь усны помпыг ажиллагаанд оруулж байдаг. Духны гинжийг солихдоо усны помпыг хамт сольж байхыг зөвлөж байна.
- Духны гинжийг солихдоо холбох араа, гинж чангалагч, тогтворжуулагч зэрэг бүх эд ангийг хамт сольж байхыг зөвлөж байна.
- Хөдөлгүүр нь хэд хэдэн духны гинжтэй байж болно. Аль нэг гинжийг нь солихдоо бусад гинж холбогдох эд ангийг хамтад нь сольж байхыг зөвлөж байна.
- Хөдөлгүүртээ сайн чанарын бүтэн синтетик тос хэрэглэснээр духны гинж болон түүнтэй холбогдох эд ангийн эдэлгээг уртасгадгийг анхаарна уу.
- Зарим тохиолдолд гэмтэлтэй усны помп, элэгдсэн духны ременийн чангалагч, гинж тогтворжуулагчийн гэмтлүүд нь духны гинж элэгдсэн муудсан гэж буруу оношлогоо хийх шалтгаан нь болдог.