Машиныхаа очлуураа хэрхэн оношлох вэ?

Машиныхаа очлуураа хэрхэн оношлох вэ?

Очлуур нь цилиндр доторх шатахуун агаарын хольцыг тэслэх үүрэгтэй. Очлуур муудсаны хэд хэдэн шинж тэмдэг байдаг.

Ихэнх хөдөлгүүрт нэг цилиндрт нэг очлуур суурилуулж өгсөн байдаг. Хэрвээ таны хөдөлгүүр 4 цилиндртэй таны автомашины бас л 4 очлууртай байна гэсэн үг. Автомашины бүхий л эд анги элэгддэгтэй адил очлуур бас элэгдэнэ. Очлуурын ажиллагааны зарчмыг харж элэгдсэн очлуурыг хэрхэн оношлохыг авч үзье.

1 Очлуурын ажиллагааны зарчим:

Очлуурын ажиллагааны зарчим:

  1. Очлуур нь хөдөлгүүрийн цилиндрийн толгой хэсэгт суурилагддаг бөгөөд шатах камерт үзүүр хэсэг нь орж өгсөн байдаг. Очлуур нь төв электрод, шаазан тусгаарлагч, төмөр бие болон хажуу талын электрод зэргээс бүрдэнэ.
  2. Катушкаас гарсан өндөр хүчдэл нь бат бөх утсаар дамжиж очлуурын төв электродод хүргэгдэнэ. Төв болон хажуугийн электродын хооронд үсрэх гүйдэл нь очны ниргэлтийг үүсгэнэ. Энэ ниргэлт поршенгийн гүйлтийн яг дээд цэгт үүсэх бөгөөд тэсрэлтийн дараа поршень нь түлхэгдэж  буцаж буухдаа тахир голын эргэлтийн хүчийг бий болгоно.

2 Очлуурын элэгдэл

Очлуурын элэгдэл

Очлуур элэгдсэн муудсаныг хэд хэдэн шинж тэмдгээр тодорхойлж болно. Хөдөлгүүрийн дараах шинж тэмдгийг ажиж яваарай.

  • - “Engine light “ гэрэл асах эсвэл анивчих
  • Элэгдсэн очлуур хөдөлгүүрийн галыг  алдагдуулдаг. Хөдөлгүүрийн компьютер энэ гажгийг илрүүлж код болгон хувиргаад “Engine light” гэрлийг асаадаг. Хэрвээ энэ гэрэл асаж эхэлбэл та яаралтай техник үйлчилгээний газар руу явах шаардлагатай. Хөдөлгүүр их хэмжээгээр гал алдаж эвлэвэл энэ нь даамжирсаар цаашид катализаторыг гэмтээх аюултай байдаг. Нэгэнт гэмтсэн катализаторыг солино гэдэг нь маш үнэтэй ажилбар болдог.
  •  
  • - Таны хөдөлгүүр тогтворгүй ажиллаж, дэргэнэ
  •  Гэмтэлтэй, муудсан очлуур нь шатахуун агаарын хольцыг муу тэсэлж эхэлдэг. Энэ нь бас л гал алдахад хүргэж хөдөлгүүр чичиргээ дэргээнтэй болж эхэлдэг.
  •  
  • - Таны автомашин хурд авахдаа өмнөхөө илүү лазан болсон байна
  •  Очлуур нь хугацааны туршид элэгдэлд ордог. Хөдөлгүүрийн бүх очлуур ойролцоо хугацаанд элэгдэнэ. Хэвийн горимд жигд ажиллахгүй байгаа очлуурууд хөдөлгүүрийн хэвийн ажиллагаанд нөлөөлж түүний хүчийг бууруулдаг.
  •  
  • - Шатахууны зарцуулалт нэмэгдэнэ 
  • Агаар шатахуун хольц нь бүтэн шатаж амжихгүй байгаа нөхцөлд хөдөлгүүрийн хүч алдагдаж хурдтай явахын тулд та хаазыг нэмэх шаардлага гардаг. Очлуур муудсанаас болж шатахууны зарцуулалт огцом нэмэгддэг.
  •  
  • - Хөдөлгүүр асахдаа стартерийг илүү их даруулна
  •  Очлуур муудсаны улмаас шатахуун агаарын хольцыг ноцоох очны ниргэлт муудаж, стартерыг олон удаа дарж ноцоох шаардлага үүсдэг.
  •  
  • - Яндангаас өмхий үнэр үнэртэх
  •  Шатахууны ноцолт бүрэн гүйцэт явагдахгүй байгаа тохиолдолд дутуу шаталттай түлш яндан руу орж муудсан өндөгтэй адилхан үнэр ялгаруулж эхэлдэг. Хэрвээ ийм үнэр гарч байвал очлуурууд муудсан гэсэн үг юм.

3 Очлуурыг техник үйлчилгээний зөвлөгөө

Очлуурыг техник үйлчилгээний зөвлөгөө

  1. Очлуурыг тодорхой хугацааны дараа сольж байх шаардлагатай. Өөрийн техник үйлчилгээ хийлгэдэг газартаа очиж зөвлөгөө аваарай. Автомашин болгонд очлуурыг солих хугацаа заасан мэдээлэл өгөгдсөн байдаг.
  2. Очлуурын ашигласан хугацаа, одоогийн байдлыг зөв тодорхойлж чадахгүй, эргэлзэж байвал дараагийн үзлэгийг хийх хэрэгтэй. Электродын хоорондох зайгаар очлуурыг солих хэрэгтэй эсэхийг хараад авч болно. Очлуурын электрод хоорондын стандарт зайг автомашины гарын авлагад зааж өгсөн байдаг. Зайг хэмжиж багаж автын дэлгүүрүүдэд элбэг байдаг. 
  3. Очлуурыг солих үйлчилгээний үнэлгээ өөр өөр байж болно. Тухайлбал сүүлийн үеийн автомашинд очлуурыг өөрөө солиод тавьчих боломжгүйгээр хийгдсэн байх тохиолдлууд бий.  Иймд заавал мэргэжлийн техник үйлчилгээнд хандсан нь зөв юм. Хөдөлгүүрийн цилиндр болгондоо 2 очлууртай автомашин ч байгаа. Энэ болгонд очлуур солих үйлчилгээ үнэ өөр өөр байна.

4 Хэрвээ очлуурыг өөрөө солихоор шийдсэн бол

Хэрвээ очлуурыг өөрөө солихоор шийдсэн бол

  1. Та очлуурыг солихдоо хөдөлгүүрээ унтраагаад хөрсөн байхад нь ажлаа эхлээрэй. Очлуурыг шинээр сольж тавихаасаа өмнө уртыг нь анзаарч байгаарай. Илүү урт очлуурыг цилиндрт суурилуулбал хөдөлгүүрийг гэмтээх аюултай.
  2. Очлуурыг солихдоо динамометртай түлхүүрэр суурилуулбал зохистой. Нэн ялангуяа хөнгөн цагаан блоктой хөдөлгүүрт очлуурыг авах гэж хэт их хүчилбэл резьбаг нь гэмтээх аюултай. Дараа нь блокийг засварлана гэдэг маш том ажил болдог. 
  3. Очлуурыг тайлж авахад хялбар болгохын тулд резьба дээр нь тусгай бодис түрхэж өгнө (аnti-seize compound).
  4. Очлуурын солихдоо цахилгааны утсыг сайн шалгаарай. Цахилгааны утасны ашиглалтын хугацаа нь очлуур солих хугацатай бараг давхцаж байдаг юм.
  5. Очлуурын электродын өнгөөр хөдөлгүүрийн ажиллагааг тодорхойлж болно. Очлуурын электрод хэт цагаан байвал агаар шатахууны хольцод хэт их агаар байгааг харуулна. Электрод нь хар өнгөтэй байвал агаар шатахууны хольц хэт баяжсаныг илэрхийлнэ. Тортогтой тас хар байвал шатах камерт тос нэвтэрснийг харуулна. Очлуурын электрод нойтон байвал ноцолт явагдаагүйг илэрхийлнэ.

cardoctor.mn

5
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417