Бостоны марафоны “чимээгүй” од
Бостоны марафоны эмэгтэйчүүдийн олимпод америк бүсгүй Десири Линден түрүүлжээ. Тус олимпийн үеэр цагаар байдал хүндхэн байсан ч америкчууд 1985 оноос хойш тус тэмцээнд анх удаа нутгийн тамирчин түрүүлэхийг харсан юм.
Гэвч энэхүү тэмцээний гол эзэн бол Десири Линден бус хоёрдугаар байрт бичигдсэн Сара Селлерс байв.
Тэрбээр нийт 42 км замыг хоёр цаг 44 минут, 4 секундэд туулсан. Тодруулбал, энэ тэмцээн түүний хувьд Селлерсийн марафоны зайд уралдсан хоёр дахь тэмцээн нь аж.
Өдгөө 26 настай сувилагч мэргэжилтэй америк бүсгүй өмнө нь Ютад болсон тэмцээнд түрүүлснээр, Бостоны марафонд оролцох эрх авчээ.
Тэрбээр коллежийн сурагч байхдаа хөнгөн атлетикаар хичээллэж явсан ч гэмтлийн улмаас их спортоо удаан үргэлжлүүлээгүй юм. Харин Бостоны марафонд төрсөн дүү нь бүртгүүлсэн учир Селлерс бүртгэлийн хураамж болох 185 “ногоон”-ыг тушааж, уралдаж үзэхээр шийджээ. Үр дүнд нь 75 мянган ам.долларын шагнал авсан юм.
Селлерст ямар нэг дэмжигч байгууллага, спонсор гэж үгүй . Мөн тэр сувилагч мэргэжилтэй, энэ чиглэлээрээ бүтэн цагаар ажилладаг нэгэн. Уралдааны дараа ажлаа хийхээр Аризона руу буцахаар төлөвлөсөн Селлерс марафоны уралдаанд цаашид тогтмол оролцож байхаар шийдсэн байна.