Б.Булганыг яллагдагчаар татжээ
Нийслэлийн прокурорын газар (НПГ)-аас өнөөдөр Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны эхнэр Б.Булганд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан талаар мэдээлэл хийлээ.
НПГ-ын Олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Г.Бясман "УИХ-ын гишүүн, дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч асан С.Зоригийн амь насыг хохироосон хэргийг шалгах ажиллагааны явцад С.Зоригийн хамтран амьдрагч Б.Булганд өчигдөр буюу 2018 оны 4 сарын 18-нд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулж, байцаалт авсан" гэв. Мөн "Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учир илүү мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн юм.
Түүнчлэн С.Зоригийн хэргийг ТЕГ болон ЦЕГ-ын хамтарсан Ажлын хэсэг шалгаж байгаа аж. Үүнтэй холбогдуулан НПГ-аас Б.Булганыг яллагдагчаар татжээ.