Дагвадорж яасан юм бэ?!

2018-04-19, 16:07 Улс төр 2,024 1
Дагвадорж яасан юм бэ?!

УИХ-ын гишүүн Л.Энхболд хэд хоногийн өмнө Өмнөговь аймагт буюу тойргийнхоо иргэдтэй уулзалт хийх үеэрээ нэг хүнийг нэр цохон нэлээн чичилжээ. Тавантолгойн орд дээр олборлолт хийдэг орон нутгийн болон төрийн өмчит хоёр компанийн маргаан, зөрчлийн асуудал, бас нүүрсний хулгай, авлига гээд олон асуудал хөндлөө.

Тэр зарчмын яриан дундаа Тавантолгой Транс компанийн захирал Дагвадоржийг “будаа” болгох нь тэр. Тэр магадгүй буруутай л хүн байх. Лав баян. Тийм болохоор эрхэм гишүүн жишээнд авч байгаад “Өмнөговь аймгийн хүүхнүүд Дагвадоржийн эхнэр шиг амьдраасай, Өмнөговийн хүүхдүүд Дагвадоржийн хүүхэд шиг амьдраасай’’ гэдэг харьцуулалт хийж, хүмүүсээр баахан алга ташууллаа..

Чухам Дагвадоржийн эхнэр, хүүхдийг үзэн ядаад байна уу, тэдэн шиг амьдраасай гэдэг “ерөөл” хэлж байгаад нь баярлаад байна уу, бүү мэд, ямартай ч хүмүүс алга нижигнүүлэв. Нэг л зүйл зөв. Тэр нь юу гэхээр Монголын айл, өрх бүхэн аль нэг Дагвадоржийнх шиг чинээлэг хангалуун амьдрах ёстой. Харин яаж гэдгийг Л.Энхболд гишүүн шиг эрх, мандат авч, их хуралд томилогдсон бодлого тодорхойлогчид шийдэх учиртай юм. Түүнээс биш нэгийг нөгөөтэй нь харьцуулж, нэгийг нь нөгөөгийнх нь эсрэг сумлаж тавих нь ёс зүйгүй л хэрэг. Маргааш нь Дагвадоржийн эхнэр, хүүхдэд юу тохиолдож болох вэ?

Гаднаа түлээгүй, гэртээ хоолгүй, сэтгэлдээ гэрэлгүй болсон хэн нэгэн гомдол гутралдаа, эсвэл архины халуундаа- болоод тэдэн рүү дайрвал яах вэ. Заавал хэн нэгнийг шонгийн модонд наасан зарлал шиг түмний өмнө жишээнд татаж байгаад шордох хэрэг байсан уу? Хэрэв Дагвадорж хууль бус зүйл хийгээд байдаг нөхөр юм бол хуулийн байгууллагад өгөөд шалгуулж болно.

Энэ сэдэв яагаад хөндүүр тусч байгааг тайлбарлахын тулд Үндэсний статистикийн газрын гаргасан хүн амын гуравны нэг нь ядуу гэсэн судалгааг энд дурдахад хангалттай. Гурван хүн тутмын нэг нь магадгүй Дагвадорж шиг чинээлэг, нэг нь над шиг, нөгөө нь надаас доогуур амьдарч яваа ажээ. МУИС-ийн профессор Т.Дорж үүнийг тайлбарлахдаа “Эдийн засгийн өсөлт нь нийгмийн орлогын ялгарлыг дэндүү их нэмэгдүүлж байгаад асуудал байгаа юм” гэжээ.

Миний ойлгосноор бол эдийн засаг өслөө ч тэр өсөлтийг үр шимтэй нь хамт нэгдүгээрх нөхөр залгичхаад байгаа хэрэг аж. Ходоод нь дундуур дүүрэн яваа хоёрдугаарх нөхөр бухимдана, холгүй гэрт ходоод нь хонхолзож суугаа гуравдугаарх нөхөр нь үүндээ буруутан хайна. Хамгийн түрүүнд хэнийг буруутгах вэ? Хариуцлагатай хүний амнаас нэр цохогдсон хэн нэг Дагвадорж хоолыг нь булаасан буруутан болж магадгүй. УИХ-ын гишүүд чуулганы танхимд хэлсэн үгэндээ хариуцлага хүлээхгүй хуультай. Харин тэндээс гараад хэлсэн үгэндээ хариуцлага хүлээх учиртай.

Хүмүүс орлогын ялгаанаасаа үүдээд хуулийн дээр, дор амьдрах болсон тэгш бус байдал тэднийг хооронд нь үзэн ядалтаар хувааж эхэлсэн. Ийм үед ядаж дунд нь яс хаяхын хэрэг баймгүй. Хагарал, хуваагдал, хорсол, тэмцэл ингэж эхэлдэг.

УИХ-ын гишүүн Л.Энхболдын яриан дундаа орон нутгийн өмчит “Тавантолгой”, төрийн өмчит “Эрдэнэс-Тавантолгой”компанийн хооронд бас яс хаясан шиг ээ. Орон нутгийнх нь төрийн өмчийнхөөс нүүрс хулгайлсан гэх утгатай. Олон зуун тонн нүүрс, хэдэн сая долларын асуудал ярьсан ч үүнд нэр дурдагдсан хоёр компанийн зүгээс хэвлэлээр тайлбар дамжуулсан байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК байгуулагдахаас өмнө хил давж нүүрс олборлосон асуудал байсныг шийдэж, улмаар хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байгаагаа хариуцсан удирдлагууд нь хэлжээ.

Уулзалтад алга ташуулахад ч учир бий. Нэгийнх нь эсрэг нөгөөг нь дайсан болгож, өөрөө дайсныг илрүүлсэн баатар болох гэдэг хандлага нийгэмд тренд шахуу болжээ. Л.Энхболдын намын гишүүдийн авлига, шударга бусын тэмцлийн зорилгыг энд үгүйсгэхгүй, харин ч дэмжинэ. Тэгэхдээ ариун зорилгодоо хүрэхийн тулд аргаа зөв сонгоосой л гэх гэсэн юм.

 

З.Боргилмаа

Эх сурвалж: Өглөөний сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417