О.Баасанхүү: Би Нямдорж сайдаас уучлалт гуйв
Өнөөдөр буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 19-нд УИХ-ын гишүүн О.Баасанхүү өөрийн олон нийтийн сүлжээ хуудсан дээр Ц.Нямдорж сайдаас уучлал гуйсан тухайгаа мэдээлсэн байна.
Тэрээр "Би Нямдорж сайдаас уучлалт гуйв. Улс төрч хүн сэтгэл хөдлөлөө барьдаг байх ёстой. Бас хүн ахтай дээл захтай байх нь зайлшгүй. Аавдаа загнуулж байж бид ухаан суух юм даа" гэв.