Л.Болд: Манай улсын иргэдийг хохироосон гадаадын иргэн хилээр гараад явчихсан гэж үнэн үү
"Жи Тайм" луйврын сүлжээний эздүүд болох Казахстан Улсын иргэд манай улсын иргэдийг хохироосон асуудалд холбогдонгуутаа мөнгөө гадагш нь шилжүүлж, өөрсдөө хил давж зугтсан байдаг.
Харин гол хүн болох Ж.Маратыг хил давах гэж байхад нь албаныхан "Чингис хаан" олон улсын нисэх буудал дээрээс саатуулсан байдаг. Тэгвэл эхнэр болон ойр дотныхноо хил давуулж амжсан Ж.Марат манай зарим албан тушаалтныг авлигадаж хил давсан байж магадгүй. Учир нь урд нь иймэрхүү явдлууд олон гарч байсан бөгөөд тэр бүрт мөнгө төгрөг авч гаднын луйварчныг хил давж зугтаалгасан улстөрч, төрийн албаныхан болон хууль хяналтынхан гэх мэт хүмүүс хариуцлага хүлээдэггүй билээ.
Тэгэхээр 12.000 Монголыг хохироож 6 тэрбум төгрөг завшсан гэх "Жи Тайм"-ын хэрэг ингээд шийдэгдэхгүй замхрах бололтой.