АНУ-д зорчих иргэдийн онцгойлон анхаарах зөвлөмж

2018-05-01, 09:13 Зөвлөгөө 5,476 1
АНУ-д зорчих иргэдийн онцгойлон анхаарах зөвлөмж
  • АНУ-ын хилээр нэвтрэхэд анхаарах зүйлс
  •  

АНУ-ын визийг авснаар тус улсад саадгүй нэвтрэх бүрэн баталгаатай боллоо гэсэн үг биш юм. Учир нь АНУ-д зорчих визийг тус улсын Төрийн департамент олгодог бол тус улсын хилээр нэвтрүүлэх эсэхийг тус улсын Гааль, хилийн алба (Customs and Border Protection), түүний ажилтан шийдвэрлэдэг. Тодруулбал, Гааль, хилийн  албаны ажилтан тухайн иргэн АНУ-ын аюулгүй байдалд заналхийлж болзошгүй, эсхүл тухайн иргэнд олгосон визийн ангилалд дурдсанаас өөр зорилгоор ирж байна гэж сэжиглэсэн тохиолдолд АНУ-д нэвтрүүлэхгүй байх эрхтэй байдаг. Иймд Гааль, хилийн ажилтны болон бусдын анхаарлыг татахуйц хувцаслах, анхаарал татах эд зүйл /шашны эд зүйлс гэх мэт/ их хэмжээгээр авч явахгүй байхыг зөвлөж байна. Мөн иргэн Та аяллын маршрутыг өөрчлөх (жишээлбэл, Калифорни мужийн Лос Анжелес хотод сурахаар F1 визтэй ирсэн боловч өөр муж, хотын боомтоор АНУ-д ирэх), аяллын зорилгоо үнэн зөв тайлбарлаж чадахгүй бол тус улсын хилээр нэвтрүүлэхгүй байх үндэслэл болдог.

 

АНУ-д байх хугацааны талаар анхаарах зүйлс

Дээр дурдсанчлан АНУ-ын Хил, гаалийн албаны ажилтан нь тухайн иргэний АНУ-д байх хугацааг 14 хоногоос 6 хүртэл сараар зааж, паспорт дээр дарж өгдөг.    Монгол иргэд ихэвчлэн B1, B2 ангиллын визтэй тус улсад орж ирээд Гааль, хилийн ажилтны зөвшөөрсөн хугацаанд эсхүл 6 сар АНУ-д үлдэх, хөдөлмөр эрхлэх зэрэг тохиолдол гардаг нь АНУ-ын виз дахин авах үед виз олгохоос татгалзах үндэслэл болдог. Зарим тохиолдолд 10 жилийн B1, B2 визтэй боловч ийнхүү 6 сар хүртэлх хугацаагаар АНУ-д үлдэж, ажиллах, улмаар хилээр гарч дахин АНУ-д орж ирэх замаар хугацаагаа дахин 6 сараар сунгуулах зорилгоор замын зардлаа хэмнэн АНУ-тай хил залгаа орнуудад зорчиж, улмаар буцаж ирэхэд нь АНУ-ын хилээр оруулахгүй байх тохиолдол гардаг.

 

Бусдын бичиг баримтыг авч явахгүй байх

АНУ-ын хилээр бусдын паспортыг авч явах тохиолдолд тухайн паспортыг Гааль, хилийн албаны ажилтан хураан авдаг бөгөөд тухайн паспорт эзэмшигчийг паспортоо биечлэн ирж, хил, гаалийн ажилтнаас ирж авахыг шаарддаг. Зарим үед ийнхүү хураагдсан паспорт, бичиг баримт нь алга болох, үрэгдэх  тохиолдол гардаг.  

 

АНУ-ын хилээр нэвтрэх үед биедээ авч явахыг зөвшөөрсөн валютын хэмжээ 

АНУ-ын хилээр 10000 ба түүнээс их хэмжээний ам.доллар биедээ авч яваа бол Гааль, хилийн албанд энэ талаар мэдэгдэж, FinCED 105 маягтыг бөглөх ёстой. Гэхдээ гэр бүлийн гишүүд нийлээд 10000 ба түүнээс их хэмжээний ам.долларыг авч яваа тохиолдолд ч мөн дээрх маягтыг бөглөх шаардлагатай байдаг. Тухайн маягтыг бөглөж, энэ тухайгаа хил, гаалийн ажилтанд мэдэгдсэн тохиолдолд ямар нэгэн торгууль, шимтгэл төлөхгүй. АНУ-ын хуулиар тус улсын 10000 ба түүнээс их хэмжээний 10000 ам.долларын гүйлгээ хийх, биедээ авч явах тохиолдолд энэ тухай тус улсын Сангийн яамны холбогдох газарт заавал мэдэгддэг. Энэ нь  терроризмыг санхүүжүүлэх, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаатай нь холбоотой юм. Харин мэдэгдээгүй тохиолдолд дээрх мөнгийг хураах, улмаар захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болдог.

 

АНУ-ЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХИЙГ ХОРИГЛОСОН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮҮН

АНУ-ын хувьд олон улсын жишгийн дагуу хар тамхи, мансууруулах бодис, галт зэвсэг, түүх дурсгал, соёлын үнэт зүйлс зэргийг оруулахыг хориглосон байдаг. Монгол иргэдийн хувьд АНУ-ын хилээр гол төлөв хүнсний бүтээгдэхүүн, түүний дотор мах, махан бүтээгдэхүүн, чихэр, гурилан бүтээгдэхүүн, архи, зэргийг хилээр оруулах, улмаар хураалгах тохиолдол түгээмэл байдаг. Тус улсын хилээр дараах хүнсний бүтээгдэхүүн оруулахыг хориглодог. Үүнд:

 

1. Мах, махан бүтээгдэхүүн

АНУ-ын хуулиар гарал үүсэл нь тодорхойгүй мах, махан бүтээгдэхүүн /үхэр, гахай, шувууны мах, махан бүтээгдэхүүн/ нэвтрүүлэхийг хориглодог. Мах, махан бүтээгдэхүүнд махны орцтой үйлдвэрийн аргаар бэлтгэсэн бульон багтдаг.

 

2. Жимс, хүнсний ногоо

АНУ-ын хилээр жимс, хүнсний ногоо оруулах эсэх нь олон хүчин зүйлээс хамаардаг. Тухайлбал, жимс, хүнсний ногоог худалдаж авсан газар, улс болон Таны аяллын эцсийн зогсоол зэргээс хамаарна. Чингэхдээ Таны авч яваа жимс, хүнсний ногооны тоо ширхгээс үл хамаарч, нэг ширхэг байсан ч оруулахгүй хурааж авдаг. Энэ нь Таны авч яваа жимс, хүнсний ногоо нь элдэв төрлийн халдвар тараахаас урьдчилан сэргийлэх зорилготой. 1980-аад онд Газар дундын тэнгисийн орноос гэртээ авсан жимс муудсны улмаас АНУ-ын Калифорни мужид жимсний ялаа тархаж, Холбооны Засгийн газар үүнтэй тэмцэхийн тулд 100 гаруй сая ам.доллар зарцуулсан байдаг. Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн авч яваагаа гаалийн мэдүүлэгт бөглөөгүй тохиолдолд эхний удаа 300 ам.доллар, хоёр дахь удаа 500 ам.доллар гэх мэтээр торгуулийн хэмжээ нэмэгддэг. Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн авч яваа тохиолдолд, энэ тухай Гааль, хилийн ажилтанд мэдэгдэх шаардлагатай бөгөөд Гааль, хилийн ажилтан тухайн бүтээгдэхүүн хилээр оруулах эсэхийг нягтлан үзнэ.  

 

3. Эм, эмийн бүтээгдэхүүн

АНУ-ын хилээр мансууруулах болон хүчтэй үйлчилгээтэй зарим төрлийн эм, тухайлбал, Rohypnol, GHB8 Fen-Phen зэргийг оруулахыг хориглосон байдаг. Гэхдээ тухайн хүний эрүүл мэндийн байдлын улмаас дээрх эмийг хэрэглэх шаардлагатай тохиолдолд дараах зүйлийг анхаарна уу. Үүнд:

Тухайн эмийг авч яваа тухайгаа гааль, хилийн ажилтанд мэдэгдэх;

Тухайн эмийг албан ёсны сав, боодолтой нь авч явах;

Тухайн эмийг хэрэглэх хугацаанд тохирсон тунг авч явах (хэрэглээнээс илүү байж болохгүй);

Тухайн эмийг хэрэглэх зайлшгүй шаардлагатайг нотолсон эмчийн магадлагааг биедээ авч явах ёстой.

 

4. Архи болон согтууруулах ундаа

АНУ-ын хилээр архи, согтууруулах ундаа оруулахыг хориглоогүй боловч тоо хэмжээ, архи согтууруулах ундаа оруулж ирэх зөвшөөрөл шаардлагатай эсэхийг мужийн хуулиар зохицуулдаг. Иймд архи согтууруулах ундаа авч яваа тохиолдолд АНУ-ын хилээр анхлан нэвтрэх мужийн хууль тогтоомжийн дагуу тоо хэмжээ, шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэх нь зүйтэй.

Жич: Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бүлэг барааны жагсаалтыг тус холбоос дээр дарж үзнэ үү. http://www.customs.gov.mn/2014-03-25-01-15-56   

8
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417