|
|
|
Улсын аварга С.Мөнхбат сар шинийн барилдаанд түрүүлэв
2012-02-21, 22:00
17 дугаар жарны "Баясгалан" хэмээх усан луу жилийн сар шинийн барилдаан Монгол бөхийн өргөөнпд өндөрлөлөө. Уг барилдаанд хоёр аварга, таван арслан, гурван гарьд, найман заан тэргүүтэй 256 зодоглов. Сумын цолтон болон залуу бөхчүүдгүй болсон уг барилдаан нэгийн даваанаас эхлээд сонирхолтой болсон. Нэгийн даваанд улсын цолтнуудаас хамгийн түрүүнд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат улсын харцага Б.Мөнгөнцоож тахим буулгалаа. дэлгэрэнгүй.
Цагаан сарын шинийн нэгний өглөө зүг мөрөө гаргах хийгээд түүний засал хариулга
2012-02-21, 21:35
"Баясгалан" хэмээгч усан луу жил өег цатгалан, таван хошуу малын ашиг шим арвижин, өвчин зовлонгүй, ард түмний аливаа хүссэн сайн үйлс сэтгэлчлэн биелэн, амгалан жаргалантай болно.
Жилийн эзэн ордны үр нь: Үр чухаг, ой цэцэрлэг хуурайшин, гол мөрний ус татарна. Могой тэргүүтэн хороор амьтныг хөнөөнө. Халуун тэргүүтэн хүмүүний өвчин дэлгэрэх нигууртай. Эм хүчгүй болно. Хатуужлыг үйлдэгчид баяжина. Дотоодын үймээн болж, хямрал дэгдэж болзошгүйг анхаарууштай. дэлгэрэнгүй.
Иргэдийг зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлд хамруулах ажил эхэллээ
2012-02-21, 21:34
Зургаан хувийн хүүтэй зээл авч орон сууцтай болох гэсэн иргэдийн хүлээлт бодит ажил хэрэг болж Засгийн газар Туулай жилийн отгон хуралдаанаараа энэ асуудлыг шийдлээ. Энэ хүрээнд иргэдийг жилийн 6 хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулахад шаардагдах хөрөнгийг бүрдүүлэхийн тулд Хөгжлийн банкны 200 хүртэл тэрбум төгрөгийн үнэт цаас гаргахаар Засгийн газар шийдвэрлэсэн. Мөн үнэт цаасны үндсэн болон хүүгийн төлбөрт Засгийн газрын баталгаа гаргахыг Сангийн сайдад зөвшөөрөөд байгаа. дэлгэрэнгүй.
Асашёорюү Д.Дагвадоржийн Их аварга цол хүртсэний 10 жилийн ойг тэмдэглэнэ
2012-02-20, 23:37
Мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадоржид түүний төрөн гарсан Такасаго дэвжээнээс нь Монголын цагаан сарыг тохиолдуулан мэндчилгээ илгээжээ. “Япон улсын Мэргэжлийн сумо бөхийн хүндэт дэвжээнд 22 наснаасаа эхлэн 25 удаа түрүүлсэн таны бахдам амжилтын гараа эхэлсний 10 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье. Мэргэжлийн сумо бөхийн хөгжилд их аварга таны оруулсан хувь нэмэр үлэмж их гэдгийг цохон тэмдэглэе. дэлгэрэнгүй.
БНН-ын дарга Б.Жаргалсайхан сонгуулийн мөнгөө ингэж босгож байна
2012-02-20, 13:22
Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан ирэх сонгуульдаа бэлдээд тун ч зав муутай яваа нэгэн. МАХН-ын дарга Н.Энхбаяр, МҮАН-ын дарга М.Энхсайхан нартай эвсэл байгуулж, өнгөрсөн ням гаригт намынхаа их хурлыг хийгээд, сонгуулийнхаа тактикийг боловсруулж байгаа аж. Тэрбээр хэдийгээр улс төрд эрчтэй ажиллахын зэрэгцээ хувийн бизнестээ ч шаггүй анхаарч явна.
дэлгэрэнгүй.
БААВАРТ “МӨС” НИЙЛҮҮЛДЭГ ЗАЛУУС “ГАНЦ”-Д ЦУГЛАВ
2012-02-20, 13:20
ХИЛЭЭР “МӨС” ОРУУЛЖ ИРДЭГ СҮЛЖЭЭ БИЙ БОЛЖЭЭ
Хар тамхи, мансууруулах бодистой хол боотой хэрэг сүү лийн үед цөөнгүй гарч, олон хүн хохирч, холбогдож, зарим нь энэ хэргийн улмаас амиа алдав. Ялангуяа мансууруулах бодис гэдгийг нь мэдэлгүй, брэндийн бараа нэртэй цүнх зөөн хэрэгтэн болж, харь оронд хоригдож байна. дэлгэрэнгүй.
Ардчилсан холбоо сонгуулийн хувьсгал тийш хөлгийн жолоог залав
2012-02-20, 13:12
Уржигдар UB паласт Ардчилсан холбооны дөрөвдүгээр их хурал боллоо. Сонгуулийн жил ер нь иргэний болон улс төрийн байгууллагуудын хурал тасрах биш дээ. Гэхдээ Ардчилсан холбоо бол 1990 оны хувьгалыг зохион байгуулж, ялалтад хүргэсэн ууган хүчин гэдгээрээ онцлогтой. Мөн аль ч улс төрийн намын ивээл дор ороогүй. Орох ч үгүй. Улс төрийн бохир хуйвалдаан, өнгө мөнгө, эрх мэдлийн төлөө яваагүй. дэлгэрэнгүй.
С.Энхбат цөмийн хог хаягдлын холбоотнуудыг хурдан илчлээсэй
2012-02-19, 21:47
Цөмийн энергийн газрын дарга асан С.Энхбат эх орондоо цөмийн хог хаягдал булшлах гэрээ, хэлэлцээр хийсэн хүмүүсийг олон нийтэд зарлаж, ил тод болгох нь.Тэрбээр албан тушаалын асуудлаар Захиргааны хэргийн шүүхэд хандсаныхаа дараа ийн мэдэгдсэн юм. С.Энхбат «Цөмийн хаягдлыг Монголд булшлахаар санаархаж буй ашиг хонжоо хайсан нөхөд надаас өөр зөөлөн чихтэй, эсвэл бэлтгэгдсэн хэн нэгнийг энэ албанд томилох байх. дэлгэрэнгүй.
Хуудас:
< 1 2
3
4
5
6
7
8
9
>
|
|
|
|